2018-01-17

Суралцах үйл ажиллагаа

  • Суралцах үйл ажиллагаа
  • 2017-10-25
  • Баасанням
  • 103

Тээврийн дээд сургуулийн сургалтын алба

Тээврийн дээд сургуулийн сургалтын алба нь оюутан таныг Тээврийн дээд сургуулийн  оюутан болох хүсэлт гаргахаас эхлэн, төгсөх хүртэлх сургалттай холбоотой бүхий л үйл ажиллагаанд зөвлөн туслах, чиглүүлэн үйлчлэхээс гадна төгссөний дараа ч мөн холбоотой ажилладаг нэгж юм. Бид тус сургуулийн оюутан таныг техникч, бакалавр, магистрын зэрэгтэй иргэн болон төлөвшихөд тань хамгийн ойр ажиллаж Тээврийн дээд сургуулийн үндсэн 54 багш болон цагийн багш нараар хичээл заалгах сонголтыг хийх боломжоор бүрэн ханган ажиллаж байна.

Манай бүрэлдэхүүн:

          Т. Алтанцэцэг  – Сургалтын албаны менежер  /магистр/

          Б. Энхжаргал – төрийн сан хариуцсан мэргэжилтэн, арга зүйч /магистр/

          Г. Халиун – Хичээл зохицуулагч /докторант/

          Б. Ариунболор- Бакалаврын боловсролын оюутан хариуцсан мэргэжилтэн /магистр/

          Б. Сугармаа- Техникчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн /магистрант/

          Б. Жавхлант-Ирээдүй- Unimis хариуцсан мэргэжилтэн /магистр/

          Т. Отгонсүрэн- Номын санч /бакалавр/

          Р. Байгалмаа- Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн /бакалавр/

Чиг үүрэг:

  • ТДС-ийн сургуулийн элсэлт, төгсөлт, оюутныг шилжүүлэн суралцуулах үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу гүйцэтгэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Бакалаврын болон техникчийн хөтөлбөрт шилжин суралцах оюутны хүсэлтийг бүртгэх, мэдээллийг хянах, шийдвэрлүүлэх
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, стандарттай холбоотой эрх зүйн бичиг баримтыг эмхэтгэх, баталгаажсан мэдээллийг сургалтын мэдээллийн системд оруулах, мэдээллийг хянах
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, багшийн цагийн ачаалал, гүйцэтгэлтэй холбоотой судалгаа гаргах, цагийн тооцоо хийх
  • БСШУСЯ болон ХНХЯ-ны статистик тайлан мэдээг хугацаанд нь гаргах
  • Багш нарын хичээлд суух арга зүйн зөвлөгөө өгөх, нээлттэй үзүүлэх хичээлийн хуваарь гаргах, мөрдүүлэх
  • Оюутныг БСШУСЯ-ны мэдээллийн систем, Боловсролын зээлийн сангийн мэдээлэлд оруулах,  оюутныг бүртгэх,  буцалтгүй тусламжинд хамруулах.
  • Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэрийг боловсруулж, баталгаажуулах, сургалтын мэдээллийн системд оюутны мэдээллийг хөтлөх, хянах
  • Оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төгсөлтийн болон улирлын шалгалтыг  зохион байгуулах
  • Оюутныг “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулах
  • Оюутныг солилцооны хөтөлбөр, тэтгэлэгт хамруулах
  • Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг бэлтгэх,
  • UNIMIS системийн хэрэгжилтийг бүрэн хангах, удирдлага, багш, оюутан, эцэг эхийг мэдээллээр хангах, эргэх холбоотой ажиллах
  • Харилцах утас: 244274, 244273

                                                           Оюутан та бүхэнтай хамтран ажиллахдаа манай хамт олон

                                                                                              үргэлж талархаж  байна.