2017-09-25

​​​​​​​ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

  • Эрдмийн зөвлөл
  • 2017-09-07
  • Баасанням
  • 55

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Тээврийн дээд сургуулийн  (цаашид ТДС гэх) эрдмийн зөвлөл (цаашид ЭЗ гэх) нь Монгол улсын дээд боловсролын тухай хууль, ТДС-ийн дүрэмд зааснаар хамтын удирдлагын эрдмийн байгууллага мөн.

УБТЗ-ын даргын 20...  оны  ....  сарын  .....     -ны өдрийн  ......  тоот тушаалын хавсралт

ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Тээврийн дээд сургуулийн  (цаашид ТДС гэх) эрдмийн зөвлөл (цаашид ЭЗ гэх) нь Монгол улсын дээд боловсролын тухай хууль, ТДС-ийн дүрэмд зааснаар хамтын удирдлагын эрдмийн байгууллага мөн.

1.2 Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ болон сургалтын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлуудыг хэлэлцэж, чиглэлийг тогтоон, ач холбогдол, үр дүнд санал, үнэлэлт, дүгнэлт, шийдвэр гаргах зэргээр мэргэжлийн удирдлагаар хангана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

2.1 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд нийт гишүүдийн 51%-иас доошгүй ирцтэй тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ
2.2 Эрдмийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
   2.2.1 Эрдмийн зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах, батлуулах болон ТДС-ийн хэмжээнд мөрдөх сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн чиглэлийн дүрэм журмууд, түүнд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэх, УБТЗ-ын захиргаа болон Удирдах зөвлөлд танилцуулан батлуулах
  2.2.2 ТДС-ийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой хөгжлийн бодлогыг тодорхойлох, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл, технологи дамжуулах чиглэлээр Төрийн захиргааны төв байгууллага, УБТЗ ХНН болон тус сургуулийн Удирдах зөвлөлд өргөн барих, хэрэгжүүлэх олон талт асуудлаар боловсруулсан төсөл, хөтөлбөрт санал дүгнэлт өгөх, санхүүгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх
  2.2.3 Гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухаан болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, хүрсэн үр дүн, багш нарын оролцоонд үнэлэлт дүгнэлт өгөх
  2.2.4 ТДС-ийн нэрэмжит хүндэт цол, шагналуудыг тодорхойлох, бий болгох, олгох
  2.2.5 ТДС-ийн багш нарын докторын зэрэг горилсон бүтээлд санал, дүгнэлт өгөх талаар хэлэлцэх
2.3 Эрдмийн зөвлөлийн хурлыг нэг хичээлийн жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Ээлжит бус хурлыг шаардлагатай тохиолдолд зарлан хуралдуулж болно.
2.4 Хуралд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй гишүүн хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр өгч болох ба энэ тохиолдолд хуралд оролцсонд тооцно.
2.5 Эрдмийн зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сургуулийн удирдлага, тухайн асуудал хариуцсан албан тушаалтан, багш, оюутан, төгсөгчдийн санал хүсэлт, тайлбарыг сонсож болох бөгөөд тухайн хуралд оролцож байгаа ЭЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар хуралд оруулах, эсэх талаар шийдвэрлэнэ.
2.6 Эрдмийн зөвлөлийн хуралд ажиглагчаар тус сургуулийн удирдлага, багш, ажилтан болон УБТЗ-ын албадын инженер, техникийн ажилтнууд сууж болох бөгөөд зөвшөөрлийн ЭЗ-ийн дарга олгоно.
2.7 Эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга хөтлөж,  ЭЗ-ийн даргаар баталгаажуулна. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэрээр тусгай хэвлэмэл хуудсан дээр гарах бөгөөд ЭЗ-ийн даргын гарын үсэг, ТДС-ийн тэмдэг дарж баталгаажсан үед хүчинтэй болно.
2.8 Эрдмийн зөвлөлийн тогтоолд тухайн асуудлыг хэрхэн шийдэх, гүйцэтгэлийг ямар албан тушаалтай, хэн хариуцан ажиллах болон хүрсэн үр дүн, биелэлтийг хэзээ, хэрхэн эргэж тайлагнах талаар тодорхой заасан байх бөгөөд холбогдох албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх, хариуг хүлээн авах ажлыг зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.
2.9 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл болон ажиллах нөхцлөөр хангах үүргийг ТДС-ийн захиргаа хүлээнэ.

Гурав. Эрдмийн зөвлөлийн удирдлага, бүрэлдэхүүн

3.1 Эрдмийн зөвлөл нь 9 хүртэлх сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд үүсгэн байгуулагч /УБТЗ ХНН/ болон тус сургуулийн төлөөллөөс бүрдэнэ.
3.2 Эрдмийн зөвлөл нь эрдмийн зөвлөлийн дарга /1 хүн/, тэргүүлэгч гишүүн /1 хүн/, нарийн бичгийн дарга /1 хүн/ болон гишүүд /6 хүн/ гэсэн бүтэцтэй байна. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг УБТЗ-ын даргын тушаалаар батална.
3.3 ЭЗ-ийн бүрэлдэхүүнд байх үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь 55% буюу 5 хүн, тус сургуулийн төлөөлөл нь 45% буюу 4 хүн байна.  Үүсгэн байгуулагчийн төлөөлөл 5 гишүүдийг ХНН УБТЗ-ын даргын шийдвэрээр томилно.  Сургуулийн төлөөлөл 4 гишүүдийг нийт багш нарын 51%-аас дээш ирцтэй хурлаас сонгоно. 
3.4 Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүний 70% нь доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Зөвлөлийн гишүүд нь сургалт, эрдэм шинжилгээний ажилд туршлагатай, эрдмийн зэрэг цолтой, мэргэшсэн болон зөвлөх инженер цолтой, салбарын тэргүүлэх эрдэмтэн, багш нар байна.
3.5 Эрдмийн зөвлөлийн дарга нь ТДС-ийн захирал байна. ЭЗ-ийн гишүүдийн 51%-аас дээш ирцтэй хурлын шийдвэрээр “Тэргүүлэгч гишүүн”-1 хүнийг үүсгэн байгуулагчийн төлөөллөөс, “Эрдэмтэн нарийн бичгийн дарга”-1 хүнийг нийт гишүүдээс тус тус сонгоно.
3.6 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн онцлог, ажлын агуулгаас шалтгаалан нэг ба түүнээс дээш дэд зөвлөлтэй байж болох бөгөөд дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг ЭЗ-ийн дарга буюу ТДС-ийн захирлын тушаалаар батална. Дэд зөвлөл хариуцсан үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн, хэрэгжүүлж байгаа, гүйцэтгэсэн ажлуудын талаар ЭЗ-д танилцуулж, хэлэлцүүлэхээр эрдэмтэн нарийн бичгийн даргаар уламжлуулан, санал оруулж болно.
3.7 Эрдэм шинжилгээний төсөлт ажил болон төмөр замын мэргэжлээр докторын зэрэг хамгаалах багш нарын урьдчилсан хамгаалалтанд оруулахаар хэлэлцүүлэг хийлгэхэд  зочин гишүүдийг урьж, оролцуулж болно. Зочин гишүүдийн тоо ЭЗ-ийн бүрэлдэхүүний 30%-иас хэтрэхгүй байна. Зочин гишүүд нь санал өгөх эрхтэй байх бөгөөд эрдмийн зөвлөлийн гишүүдийн адил ажлын хөлс авна.
3.8 Эрдмийн зөвлөлийн санхүүжилт нь тусгай журмын дагуу зохицуулагдах ба уг журмыг УБТЗ-ын даргын тушаалаар батална.
3.9 Эрдмийн зөвлөлийн гишүүдийг дараах нөхцөлд өөрчилж, үүрэгт ажлаас чөлөөлж болно. Үүнд:
  3.9.1 Чөлөөлөгдөхийг хүссэн өөрийн хүсэлтийг бичгээр ирүүлсэн нөхцөлд
  3.9.2 Эрдмийн зөвлөлийн гишүүний төлөөллийн байгууллага нь гишүүнээ эргүүлэн татах тухай шийдвэр ирүүлсэн нөхцөлд
  3.9.3 Эрүүл мэнд болон бусад хүндэтгэх шалтгаанаар үүрэгт ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд
  3.9.4 Ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд
  3.9.5 Хууль, ёс зүйн алдаа гаргасан, уг дүрмийг зөрчсөн зөрчил давтан гаргасан нөхцөлд
  3.9.6 Эрдмийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа хүндэтгэх бус шалтгаанаар биелүүлээгүй
  3.9.7 Тухайн жилд хуралдах ЭЗ-ийн хурлын 51%-иас дээш хувьд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй нөхцөлд
3.10 Эрдмийн зөвлөлийн гишүүдийг 4 жилийн хугацаагаар томилох буюу сонгоно. ЭЗ-ийн бүрэлдэхүүнийг энэхүү дүрмийн 3.8 заалтанд заагдсан шалтгаанаар өөрчилж болох боловч анх байгуулагдсан бүрэлдэхүүний гуравны нэг хүртэлх хувийг шинэчлэн өөрчилж болно.
3.11 Эрдмийн зөвлөлийн гишүүн нь энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн, ТДС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэхийн төлөө хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулах хүсэлтэй, ашиг сонирхлын зөрчилгүй, аливаа асуудлыг хариуцан ажиллах чадвартай байна.

 Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

4.1 Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх:

4.1.1 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх

4.1.2 Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрт таслах эрхтэй оролцох

4.1.3 Сургалт, эрдэм шинжилгээ, инновацитай шууд холбоотой аливаа асуудлыг ЭЗ-д хэлэлцүүлэхээр санал оруулах

4.1.4 Эрдмийн зөвлөлийн тогтоол шийдвэртэй танилцах, шалгах

4.1.5 Эрдмийн зөвлөлийн гишүүнээс татгалзах

4.2 Эрдмийн зөвлөлийн гишүүний үүрэг:

4.2.1 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай, ирц бүрэн оролцох

4.2.2 Хэлэлцэж буй асуудлаар цөөнхи болсон боловч ЭЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар санаачлага гаргах, биечлэн оролцох

Тав. Эрдмийн зөвлөлийн хурлын дэг, шийдвэр, биелэлтийг хангах

5.1 Эрдмийн зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга удирдана.

5.2 Эрдмийн зөвлөлийн даргын эзгүйд тэргүүлэгч гишүүн удирдаж явуулна.

5.3 Эрдмийн зөвлөлийн хурлыг нийт бүрэлдэхүүний 51%-иас дээш ирцтэй үед хийнэ.

5.4 Хурлын тов, хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл зэрэг холбогдох бичиг баримтуудыг ажлын 3 хоногоос доошгүй хугацааны өмнө ЭЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга зөвлөлийн нийт гишүүдэд мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлнэ.

5.5 Эрдмийн зөвлөлийн хурал нь нийт гишүүдийн нээлттэй хэлэлцүүлгээр баталсан дэг, энэхүү журмын дагуу явагдана.

5.6 Эрдмийн зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, тэмдэглэл хөтлөх ба хэлэлцэж буй асуудлаар ил ба нууц санал хураалт явуулах, шийдвэрлэх талаар тухайн үеийн хурлын дэгд тусгасан байна.

5.7 Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг санал хурааланд оролцсон нийт гишүүдийн 51%-иас дээш олонхийн давуу саналаар хүчинтэйд тооцно. 

5.8 Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг ЭЗ-ийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургуулийн дэд захирлууд хариуцна.

5.2. Эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолыг ажлын 5 хоногийн хугацаанд тухайн асуудал хариуцсан дэд зөвлөлд хүргүүлэх ба түүнийг хэрхэн биелүүлэх талаар дэд зөвлөл хэлэлцэж, ажлын 10 хоногт багтаан, хариуг бичгээр ЭЗ-ийн дарга болон эрдэмтэн нарийн бичгийн даргад хүргүүлнэ.   

5.3. Эрдмийн зөвлөлөөс гарсан бүхий тогтоол, шийдвэрт хариуцсан ажилтнууд заасан хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах ба шийдвэрийн биелэлтэнд сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал болон тус зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга хяналт тавьж ажиллах бөгөөд үр дүнг тогтоосон хугацаанд хийх хуралд тайлагнана.

                                                                  --- оОо ---