2018-09-23

Багш солилцоо, эрдэм шинжилгээний ажлын чиглэл

  • Гадаад хамтын ажиллагаа
  • 2017-09-16
  • Баасанням
  • 384

БНХАУ-ын Бээжин хотын зам харилцааны их сургуультай багш солилцоо, эрдэм шинжилгээний ажлын чиглэлээр хамтран ажиллах

     БНХАУ-ын Гүйяанг хотод 9 дэх удаагийн Хятад-Зүүн өмнөд Азийн улс хоорондын хамтын ажиллагааны байгууллагаас /ASEAN/ зохион байгуулсан Боловсролын хамтын ажиллагааны 7 хоногийн арга хэмжээний нэгдсэн хуралдаанд 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 03-ны өдөр оролцсон болно.  Нэгдсэн арга хэмжээнд Зүүн өмнөд азийн 12 улсын зам тээврийн их дээд сургуулиудын удирдлагууд оролцсон болно. Бээжингийн зам тээврийн үндэсний их сургуулийн урилгаар ОХУ-ын Москвагийн зам тээврийн их сургууль, Монгол Улсын Тээврийн дээд сургуулийн төлөөлөл оролцсон.

     Уг арга хэмжээний үеэр БНХАУ-ын Бээжин хотын зам харилцааны их сургуультай багш солилцоо, эрдэм шинжилгээний ажлын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож протокол үйлдэв.

     БНХАУ-д ажилласан томилолтын үеэр Өвөр Монголын өөртөй засах орны Бугат хотын төмөр замын дээд сургууль, Монгол Улсын Тээврийн дээд сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ ASEAN-боловсролын салбарын хурлын А танхимд 2016 оны 8 дугаар сарын 02-нд боллоо.




Өмнөх хуудасруу буцах