2018-01-17

Оюутан солилцоо

  • Гадаад хамтын ажиллагаа
  • 2017-09-13
  • Баасанням
  • 137

БНСУ-ын Ёнжү хотын Дуняан их сургууль

     БНСУ-ын Ёнжү хотын Дуняан их сургуультай тээврийн дээд сургууль 2016 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд уг хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 10-наас 12-ний өдрүүдэд тус сургууль дээр НК Б.Оюунчимэг, ТДС Ж.Пүрэвсүрэн, ТДСз Ш.Баяраа нар амжилттай ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны хичээлийн жилээс эхлэн жил болгон 10 хүртэлх тооны монгол оюутнуудыг тус сургуульд тэтгэлэгтэй сургах асуудлыг тохиролцов. Мөн Тээврийн дээд сургууль дээр 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө Дуняан их сургуулийн нэрэмжит Солонгос хэлний төвийг шинээр байгуулахаар тохиролцов. Уг хэлний төвд ажиллах солонгос багш нарыг Дуняан их сургууль, Монголоос ажиллах багш нарыг Тээврийн дээд сургууль тус тус өөрөө хариуцан ажиллуулах юм.  Тус сургуультай оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Тээврийн дээд сургуулиас 2 оюутан тус сургуульд 1 семестр тэтгэлэгтэй суралцаж байгаа болно.