2019-03-26

ТЗДС-ийн оюутны төсөл дэмжигдэв.

  • Шинэ мэдээ
  • 2019-03-04
  • Баасанням
  • 51

ТЗДС-ийн Зүтгүүрийн аж ахуйн 2-р курсийн оюутан Б.Сундуйдэлгэр ахлагчтай Механизм багийн “Механизм шинээр зохион бүтээх төхөөрөмж” сэдэвт төсөл шалгарч БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгээс батламжаа гардан авлаа.

БСШУСЯ, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн оюутны “Оюутны хөтөч - student guide", “Автомашины цахилгаан тоноглол, “Жетонтой угаалгын машин”, “Насан туршийн олон талт боловсролыг дэмжих нь”, “Илтгэх урлаг , мэтгэлцээний клуб” зэрэг 15 сая төгрөгийн 5 төсөл амжилттай хэрэгжиж, тайлангийн хурал БСШУСЯ-ны хурлын танхимд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болж өндөрлөлөө.
Энэ онд оюутны санаачлагыг дэмжих төслийн хүрээнд улсын хэмжээний их, дээд сургуулиудаас 200 гаруй төсөл оролцсоны 38 нь шалгарсан бөгөөд ТЗДС-ийн Зүтгүүрийн аж ахуйн 2-р курсийн оюутан Б.Сундуйдэлгэр ахлагчтай Механизм багийн “Механизм шинээр зохион бүтээх төхөөрөмж” сэдэвт төсөл шалгарч БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгээс батламжаа гардан авлаа.




Өмнөх хуудасруу буцах