2019-03-26

Ажил олгогч – төгсөгчдийн уулзалт амжилттай зохион байгуулагдав.

  • Шинэ мэдээ
  • 2019-02-25
  • Баасанням
  • 54

ТЗДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд төгсөх бакалаврын IV курсийн оюутнуудаас нийт 13 эрэгтэй оюутан сургуулиа амжилттай дүүргэн Замын-Үүд өртөөнд ажиллахаар саналаа өгөв.

 

ТЗДС-ийн “Тээврийн менежмент” мэргэжлийн багц хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын төгсөх курсийн оюутнуудтай Замын-Үүд зангилааны дарга н.Бямбасүрэн,  хүний нөөцийн менежер М.Батцэцэг нар 2019.02.14-ний өдөр уулзаж, Замын-Үүд өртөөний өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв, хүний нөөцийн бодлогын талаар танилцууллаа.  Уулзалтын үр дүнд ТЗДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд төгсөх бакалаврын IV курсийн оюутнуудаас нийт 13 эрэгтэй оюутан сургуулиа амжилттай дүүргэн Замын-Үүд өртөөнд ажиллахаар саналаа өгөв.  

 Залуу боловсон хүчнийг дэмжин, ТЗДС-ийн төгсөх курсийн оюутнуудад ажиллах эрхийн урилга олгосон Замын-Үүд өртөөний захиргаа, хамт олонд талархал илэрхийлье.




Өмнөх хуудасруу буцах