2019-01-21

ТЗДС-ийн оюутан Х.Рэнчинханд МУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртлээ.

  • Шинэ мэдээ
  • 2018-12-17
  • Баасанням
  • 73

Т.Төгсжаргал багштай “ТЗ-ын АТ ба холбоо”-ны 4-р курсийн оюутан Х.Рэнчинханд нь авъяас чадвар, нийгмийн оролцоо, сурлагын амжилтаа өндрөөр үнэлүүлж 2018.12.05-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгодог бөгөөд энэ жил Төмөр замын дээд сургуулийн Т.Төгсжаргал багштай “Төмөр замын автоматик телемеханик ба холбооны 4-р курсийн оюутан Хадхүрэлийн Рэнчинханд хүртлээ. Авъяас чадвар, нийгмийн оролцоо, сурлагын амжилтаа өндрөөр үнэлүүлж МУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртсэн Х. Рэнчиханддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.




Өмнөх хуудасруу буцах