2018-12-11

БСШУСЯ-аас оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна.

  • Төсөл хөтөлбөр
  • 2018-12-03
  • Баасанням
  • 16

2018-2019 оны хичээлийн жилд оюутнуудын судалгааг дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор 5-10 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслийн уралдаан зарласны дагуу сургууль дээр төсөл бичих сургалт, семинар явагдлаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оноос Дээд боловсролын салбарт “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ ны Дээд Боловсролын Бодлогын газраас  Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Инженер технологи, Багш, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төсөлд тэтгэлэг олгох гэж байна. 

Судалгааг дэмжих төсөл нь оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлага тавина. Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна. Оюутны санаачилгын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД –ээс татаж авна уу



Төсөл бичих загвар

хавсралт

Татаж авах
2018-12-03 | 0 mb

Өмнөх хуудасруу буцах