2018-12-11

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос эрдэм шинжилгээний номын санг баяжуулах зорилгоор 2 сая төгрөг хандивласан.

  • Шинэ мэдээ
  • 2018-11-17
  • Баасанням
  • 46

ТЗДС-ийн 65 жилийн ойн ажлын хүрээнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос эрдэм шинжилгээний номын санг баяжуулах зорилгоор 2 сая төгрөг хандивласан.

ТЗДС-ийн 65 жилийн ойн ажлын хүрээнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос эрдэм шинжилгээний номын санг баяжуулах зорилгоор 2 сая төгрөг хандивласан.

Багш,оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд 35 нэр төрлийн ном, судалгааны бүтээлийг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Д.Нарантуяа 2018 оны 11 сарын 16-ны өдөр сургуулийн удирдлагуудад албан ёсоор гардуулж өглөө.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо 2017 оноос эхлэн сургуулийн багш нарын судалгаа,эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор ЭШОП-ын хуралд илтгэл хэлэлцүүлж шалгарсан багшийг шагнаж урамшуулдаг болсон.

“Төмөр замын дээд сургууль-65 жил” эрдэм шинжилгээний хуралд багш Б.Танхилсайханы “Цэнэглэдэг зай хураагуурын материалын энергийг онолын хувьд тооцоолох нь” сэдэвт илтгэл шалгарсан. Багш Б.Танхилсайханыг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнав.

Эрдэм номын цагаан буян улам арвидан дэлгэрэх болтугай.




Өмнөх хуудасруу буцах