2018-12-11

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ СУРТАЛЧЛАХ, ЗАЛУУ ҮЕИЙНХЭНД ТАНИУЛАХ ТЗДС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨНГӨТЭЙ БАЙНА.

  • Шинэ мэдээ
  • 2018-11-15
  • Баасанням
  • 58

Анх 1952 онд Намын төв хорооны шийдвэрээр Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарыг зохион байгуулж эхэлжээ.

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ СУРТАЛЧЛАХ, ЗАЛУУ ҮЕИЙНХЭНД ТАНИУЛАХ ТЗДС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨНГӨТЭЙ БАЙНА.

Анх 1952 онд Намын төв хорооны шийдвэрээр Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарыг зохион байгуулж эхэлжээ. 57 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн “Найрамдлын сар” аяны хүрээнд дараах гурван чиглэлээр ажил зохион байгуулагдан, амжилттай тэмдэглэн өнгөрүүлж байна. 
1. Төмөр замчдын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажилд идэвхи, санаачлагатай оролцох
2. Монгол-Оросын найрамдалт харилцааг сурталчлах, залуу үед таниулахын тулд оюутан суралцагсдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлан, оюутнуудыг өргөнөөр оролцуулах
3. Улаанбаатар хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвөөс зохион байгуулж буй “КОЛЕЙДОСКОП ДРУЖБЫ” олон улсын үндэсний наадамд баг бэлтгэн амжилттай оролцох
Нэгдүгээр чиглэлээр: Монгол-Оросын ХНН УБТЗ-ын ХЭГ, аж ахуйн нэгжийн хамт олонтой мөр зэрэгцэн эко инженерийн боловсролыг эрхэмлэсэн ирээдүйн инженер-оюутнууд болон сургуулийн удирдлага эх дэлхийдээ мод тарих гэгээн үйлсэд нэгдэн, төмөр замчдын цэцэрлэгт хүрээлэнг чимсэнээр найрамдлын сарын аянг амжилттай эхлүүлсэн. 
Хоёрдугаар чиглэлээр: “Эссэ” бичлэгийн уралдаанд 2 орны ард түмний найрамдалт харилцааны түүх, дэлхийн II дайнд 2 улсын оруулсан хувь нэмэр, Монгол-Оросын ХНН УБТЗ-ын түүхэн замнал, Монгол-Оросын хамтарсан их бүтээн байгуулалт зэрэг сэдвүүдээр туурвисан нийт 77 оюутны бүтээл ирүүлснээс, шилдгүүдээ тодрууллаа. Тус уралдаанд СПМ3 ангийн оюутан Б.Гантогтох тэргүүн байр, Т2 ангийн оюутан Б.Отгондалай дэд байр, Т4 ангийн оюутан Д.Бямбасүрэн, Ц.Отгонбилэг нар гутгаар байрт шалгарлаа. Шилдэг 20 эссээгээр үзэсгэлэн гаргаж, сурталчлах юм. Шилдгээр шалгарсан Б.Гантогтохын эссэ Орос-Монголын харилцан хамтын ажиллагаа, Монгол улсад Оросын ард түмний оруулсан хувь нэмрийн тухай түүхэн цаг үеийг өөрийн өвөөгийн ажил амьдралтай холбон бичсэнээрээ илүү онцлог байлаа. Шүүгчээр ТЗДС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Бямбасүрэнгээр ахлуулсан “Хэл соёлын тэнхим”-ийн багш Татьяана Брозенец, Х.Оксана, Б.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, цааш уг арга хэмжээг хэрхэн сайжруулах тал дээр санал бодлоо солилцон дараагийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажиллахаар боллоо. 
Гуравдугаар чиглэлээр: “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны 58 хоног-2018” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвөөс зохион байгуулсан “КОЛЕЙДОСКОП ДРУЖБЫ” олон улсын үндэсний наадам энэ оны 11 дүгээр сарын 10-нд амжилттай болж өнгөрлөө. Тус наадамд аж ахуйн нэгжүүд, МУИС, Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургууль зэрэг их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нийлсэн 30 гаруй байгууллага, хамт олон оролцсон ба урлагийн наадмын найрал дуу, бүжиг, хамтлаг төрлөөр ТЗДС-ийн “2 ЗАГАЛ” баг онцгой амжилт үзүүлж, тэргүүн байр эзлэн хурсан олныг цэнгүүлж, удирдсан багш, хамт олноо баярлууллаа. Дэд байрт Орос 14-р сургууль, гутгаар байрт Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль тус тус шилдгээр тодорлоо. Уг арга хэмжээнд оролцсон багийг багш Н.Одгэрэл, Борозенец Т.Л, Л.Булигирмаа Б.Сувд-Эрдэнэ удирдан зохион байгууллаа.




Өмнөх хуудасруу буцах