2018-12-11

ТЗДС-ийн 65 жилийн ойг угтсан төгсөгчдийн дунд зохиогдсон ''Нөхөрсөг'' спортын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

  • Үйл явдлын мэдээ
  • 2018-09-17
  • Баасанням
  • 161

2018 оны 09 сарын 15-ны өдөр төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан нөхөрсөг уулзалт, тэмцээн спорт ордонд амжилттай явагдаж өнгөрөв. Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг ТЗДС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал В.Сэлэнгэ нээж, нийт багш нар оролцлоо.

Спотын уралдаан тэмцээнийг Шатар, Волейболын төрлөөр зохион байгуулж, тэмцээнд 7 хөтөлбөрийн баг орохоос эрэгтэй 6 баг, эмэгтэй 4 баг оролцож дүнгээ гаргалаа.

Шатар.Эрэгтэй: 1-р байр Б.Мягмар /Ш/, 2-р байр А.Алтансүх /В/, 3- байр Б.Мөнх-Эрдэнэ /Д/, Шатар эмэгтэй төрөлд: 1-р байр Э.Амаржаргал /В/, 2-р байр Э.Энхцацрал /Ш/, 3-р байр Б.Урантогос /Т/ нар  тус тус байр эзэлж түрүүлсэн бол Волейболын төрлөөр Эрэгтэй 1-р байр Вагоны мэргэжлийн хөтөлбөрийн багийн төгсөгчид, 2-р байрыг тээврийн менежментийн хөтөлбөрийн багийн төгсөгчид, 3-р байрыг зүтгүүрийн мэргэжлийн хөтөлбөрийн багийн төгсөгчид, Эмэгтэй волейболын төрлөөр 1-р байрыг вагоны мэргэжлийн хөтөлбөрийн багийн төгсөгчид, 2- байр Зам, замын аж ахуй мэргэжлийн хөтөлбөрийн багийн төгсөгчид, 3-р байрыг дохиолол холбоо мэргэжлийн хөтөлбөрийн багийн төгсөгчид тус тус эхний 1,2,3-р байруудыг эзэлж, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдлаа. Багийн нэгдсэн дүнгээр вагоны мэргэжлийн хөтөлбөрийн баг тэргүүлж, удаах байранд дохиолол холбооны мэргэжлийн хөтөлбөрийн багийн төгсөгчид орсон байна.

 

 




Өмнөх хуудасруу буцах