2018-10-17

2018-2019 оны ''хичээлийн шинэ жилийн нээлт '' болон ''оюутны отряд 2018'' угтах ёслолын арга хэмжээ боллоо

  • Шинэ мэдээ
  • 2018-09-03
  • Баасанням
  • 204

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг ''Мэргэжлийн удиртгал, Төмөр замын түүхэн хөгжил, техник технологийн шинэчлэл'' сэдвийн хүрээнд орлоо.

Төмөр замын дээд сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт, болон ''оюутан отряд 2018'' угтах ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын арга хэмжээнд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, Зам тээврийн хөгжлийн яамны хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэг, УБТЗ-ын зочид төлөөлөгчид болох Замын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич, Замын ерөнхий инженер Мещеряков Александр Романавич, Замын даргын зөвлөх, гавьяат тээвэрчин хөдөлмөрийн баатар Р.Раш, МТЗ-чдын ҮЭХолбооны дэд дарга Н.Нарантуяа, хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж, замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Нээлтийн үйл ажиллагаа төрийн дууллаар эгшиглэж, оюутны отрядын ахлагч М.Баттулга замын удирдлагад рапорт өгсөнөөр эхэллээ. ТЗДС-ийн захирал Ж.Пүрэвсүрэн, БСШУСЯ-ны дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич, нар нийт эрдэмтэн багш, оюутан сурагчдад хандаж мэндчилгээ дэвшүүллээ.  Оюутан отрядад амжилттай ажилласан оюутнуудыг ТЗДС-ийн захиргаа 2 кредитийн урамшуулал олголоо. Мөн албаны дарга нар ажилд орох эрхийн бичиг мөнгөн шагналаар , МТЗ-чдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Д.Нарантуяа амжилттай суралцсан оюутнуудад мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.




Өмнөх хуудасруу буцах