2018-12-11

ХНН УБТЗ-ЫН ХАРЪЯА ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ГУРАВ ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭВ.

  • Үйл явдлын мэдээ
  • 2018-06-28
  • Баасанням
  • 255

Монгол-Оросын ХНН УБТЗ-ын харьяа Тээврийн Дээд Сургууль Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018.06.20-ны өдрийн 20 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ.

Тээврийн Дээд Сургууль  65-н жилийнхээ ойн босгон дээр БСШУС-ын сайд, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа, БМИҮЗ-ийн УЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Л.Наранцэцэг нараас магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ 2018.06.28-ний өдөр гардан авлаа. Тээврийн Дээд Сургуулийн түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, багш, ажилтан, төгсөгч, оюутнууд болон үргэлж дэмжиж ажилладаг үүсгэн байгуулагч УБТЗ-ын хамт олон та бүхэндээ талархсанаа илэрхийлье.




Өмнөх хуудасруу буцах