2018-10-17

"АВТОМАТ РОБОТ – 2018" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

  • Шинэ мэдээ
  • 2018-05-09
  • Баасанням
  • 243

Тээврийн дээд сургууль Шулуун замын төрөлд улсын хошой аварга болов.

"АВТОМАТ РОБОТ – 2018" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

       Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 8 дахь жилдээ 2018.04.28-29-ний өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

       Тус тэмцээнийг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК-ууд ивээн тэтгэж МХТС-ийн Электроникийн салбарын багш ажилчид, оюутнуудын “High Tech” клуб зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь  шулуун замын робот, робот хөл бөмбөг, робот рейс, шоо цуглуулагч робот  гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангиллаар зохиогддог билээ.

       Энэ удаагийн тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ангилалд 29 сургуулийн 79 багийн 152 сурагч, их, дээд сургуулийн ангилалд 14 сургуулийн 152 багийн 281 оюутнууд хот, хөдөө орон нутгаас ирж ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс дараах багууд амжилт гарган байр эзэллээ.

  1. Шулуун замын уралдаанд 36 сургуулийн 89 баг өрсөлдсөнөөс:

Их дээд сургуулийн ангилалд: Шилдэг 8 багт Тээврийн дээд сургуулийн  

А.Галсан-Ёндон, Д.Батдэлгэр, Д.Чулуунцэцэг багш нараар удирдуулсан 4 баг шалгарсанаас

Тэргүүн байр :   Тээврийн дээд сургуулийн  А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-2 баг,

Гутгаар  байр :  Тээврийн дээд сургуулийн  Б.Энхжин ахлагчтай ОБГОН баг “Найдвартай ажиллагаа”-тай роботоор шалгарав.

 

Ингэснээр Тээврийн дээд сургууль Шулуун замын төрөлд улсын хошой аварга болов

Багийн хамт олондоо сургуулийн бүх оюутнуудын өмнөөс халуун баяр хүргэе.




Өмнөх хуудасруу буцах