2018-05-26

Оюутны хөгжлийн хүүгүй зээл олгож эхэллээ(Бакалавр)

  • Шинэ мэдээ
  • 2018-04-25
  • Баасанням
  • 155

БСШУСЯ-ны "Боловсролын зээлийн сан"-гаас Оюутны хөгжлийн хүүгүй зээл олгож эхэллээ

   2018 оны 05 сарын 01-ны өдрөөс эхлэн БСШУСЯ-ны "Боловсролын зээлийн сан"-гаас Оюутны хөгжлийн хүүгүй зээл олгож эхлэх тул 2.8-с дээш голчтой суралцаж буй оюутнууд Засгийн газрын 46-р тогтоолтой танилцан, судалж шаардлагатай материалыг бүрдүүлэн, хүүгүй зээлд хамрагдах боломжтой.

       Бүрдүүлэх материал:

  1. Ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн ЭССЭ
  2. Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдөл /Сургалтын албанаас авч бөглөх/
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  5. Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  6. Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувь
  7. Тухайн улиралд судалж буй хичээлийг баталгаажуулсан жагсаалт

Жич: ТДС-ийн "Боловсролын зээлийн сан" хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө авч болно.




Өмнөх хуудасруу буцах