2018-05-26

"Монгол инженер-2018" олимпиадад амжилттай оролцлоо.

  • Шинэ мэдээ
  • 2018-04-25
  • Баасанням
  • 82

В-2 М.Маралгуа, Д-2 Э.Отгонбат, Т-3 Ц.Отгонбилэг нар нэрэмжит шагнал гардлаа

        "Монгол инженер-2018" үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад инженерийн чиглэлийн боловсрол олгодог бүх их дээд сургуулиудын оюутнуудын дунд  тооцооны суурь "Онолын механик", "Материалын эсэргүүцэл", "Машин механизмын онол", "Машины эд анги", "Хэрэглээний механик 1, 2", "CAD технологи" хичээлүүдийн олимпиад зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Уг олимпиадад ТДС-ийг төлөөлж нийт 18 оюутан оролцсоноос В-2 М.Маралгуа, Д-2 Э.Отгонбат, Т-3 Ц.Отгонбилэг нар нэрэмжит шагнал гардлаа. Мөн зохион бүтээх чиглэлээр багийн тэмцээн зохион байгуулагдаж 18 сургуулиас Дөрөвдүгээр байрт CAD -ын олимпиадад багаараа Хоёрдугаар байранд шалгарлаа. Олимпиадаас гадна их дээд сургуулиудын багш нарын хэлэлцүүлэг, Монгол улсын томоохон компаниудын (Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн завод, Оюу толгой, Дархан ГеоМаш, "Сейф Трек") инженер техникийн ажилчдын эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдаж, мэдлэг туршлагаа хуваалцсан сайхан арга хэмжээ боллоо.
        Олимпиадыг "Япон-Монголын хамтарсан 1000" инженер төслийн хөтөлбөрийн оюутнууд, Монгол-Германы хамтарсан технологийн их сургууль, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн оюутнууд өнгөллөө. 
 




Өмнөх хуудасруу буцах