2018-07-22

Байгууллагын ба хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баг ажиллалаа

  • Магадлан итгэмжлэл
  • 2018-04-13
  • Баасанням
  • 120

“Хөтөлбөрийн зорилт, агуулга, хэрэгжилт”, "Оюутны суралцах хугацаа, оюутанд чиглэсэн үйл ажиллагаа", "Оюутны үнэлгээ", "Багшлах бүрэлдэхүүн", "Нөөц, хөтөлбөрийн удирдлага", "Чанарын баталгаажуулалт"

Манай сургууль 2018 оны хичээлийн жилд байгууллагын магадлан итгэмжлэл, цагийн  бакалаврын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл, өдрийн бакалаврын  магадлан итгэмжлэлд хамрагдахаар төлөвлөн ажилласан. Төлөвлөгөөний дагуу Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн (БМИҮЗ) Удирдах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын дагуу БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Соронзонболд, МУИС-ийн ШУС-ийн БУС хариуцсан дэд захирал Ц.Амартайван, Технологийн дээд сургуулийн оюутан А.Болортуяа, зохицуулагч шинжээчээр БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг нар 3 сарын 26-наас 3 сарын 29-ний хооронд ажиллалаа.
Мөн цагийн  бакалаврын хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлүүлэхээр “Хөтөлбөрийн төлөвлөлт, “Хөтөлбөр хэрэгжүүлэх орчин, технологийн нөхцөл, “Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт”, “Суралцагчид чиглэсэн үйл ажиллагаа”, “Багшийн үйл ажиллагаа”, “Сургалтын үйл ажиллагаа”, “Хөтөлбөрийн үр дүн, нөлөө”, “Чанарын үнэлгээ, баталгаажилт 6 үзүүлэлтээр хөтөлбөрийн багууд өөрийн үнэлгээний тайлан хүргүүлсний дагуу 3 сарын 09-наас 3 сарын 17-ны хооронд хөтөлбөр бүрт 3 хүний бүрэлдэхүүнтэй 6 шинжээчийн баг ажиллалаа.




Өмнөх хуудасруу буцах