2018-07-22

Мэдээлэл

  • Шинэ мэдээ
  • 2018-04-12
  • Баасанням
  • 132

МХБНЗүйн хичээлийн үндсэн зорилго болох ярих бичих уран чадварт сургах, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч байх, соён гэгээрүүлэх үүднээс тус хичээлийн хүрээнд олон талт ажил явуулдаг.

Мэдээлэл

МХБНЗүйн хичээлийн үндсэн зорилго болох ярих бичих уран чадварт сургах, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч байх, соён гэгээрүүлэх үүднээс тус хичээлийн хүрээнд олон талт ажил явуулдаг.
Энэ удаа “Монгол угсаатны хэл соёл, сэтгэлгээний асуудалд” сэдэвт хэлэлцүүлэг ярилцлагыг  2018 оны 4-р сарын 06- нд  багш Ц. Дорждэрэм санаачлан багш Д.Алтанцэцэг, М.Энхбаяр, И.Хонгор нарын хамт амжилттай зохион явууллаа.
Энэхүү  хэлэлцүүлэгт Гандантэгчилэн хийдийн эрдэмтэн н/б дарга Н.Амгалан /Буддын гүн ухаан/, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш /Дотоод соёл, ёс суртахуун/, МУ-ын ардын багш, шинжлэх ухааны доктор проф Ц.Өнөрбаян /Монгол хэл, монгол сэтгэлгээ/, “Гал голомт“ ТББ-ын тэргүүн  Д. Мөнхөө /Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роль/,  Гэр бүл судлаач ШУ-ны доктор проф Т.Намжил/ Сайхан сэтгэл, аз жаргал авчирна/, “Соён гэгээрүүлэгч“ ТВ-ийн захирал Ш.Хишигсүрэн /Та хүн болсон уу/ нар сонирхолтой, өгөөжтэй, сургамжтай лекц уншиж, оюутнуудын сонирхсон асуултад  дэлгэрэнгүй хариулт өглөө.  

Энэ үйл ажиллагааг Ж.Баярсүх даргатай Зүтгүүрийн эчнээ анги голлон, бусад ангиуд идэвх зүтгэлтэй оролцсонд талархлаа илэрхийлж, цаашдын ажил, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.




Өмнөх хуудасруу буцах