2018-05-26

ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРЫН АНХНЫ ТӨГСӨЛТИЙН ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

  • Үйл явдлын мэдээ
  • 2018-02-20
  • Баасанням
  • 169

Тээврийн дээд сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтийн эрдмийн баярын ажиллагаа 2018 оны 2 сарын 7-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Тээврийн дээд сургуулийн эрдмийн сангаас суралцаж, магистрын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн есөн төгсөгч ТДС-ийн анхны магистр хэмээх эрхэм цол, зэргийг зүүж, магистрын диплом энгэрийн тэмдгээ гардан авсан нь сургуулийн түүхэнд нэгэн шинэ алхмыг авчирлаа. 
Эрдмийн баярын ёслолын үйл ажиллагааг Тээврийн дээд сургуулийн захирал доктор, д.проф Ж.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. 
Магистрын төгсөлтийн эрдмийн баярын арга хэмжээнд БСШУЯ-ны ЕББГ-ын дарга, ТДС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэчимэг, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд, УБТЗ-ын Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж, Улаанбаатар зангилааны дарга М.Цогт, УБТЗ-ын ДХСЭХ-ний албаны Эрчим хүч ус хангамж хариуцсан орлогч дарга Ц.Сүхбаатар, УБТЗ-ын Хүний нөөцийн сургалт хариуцсан инженер Б.Энхболд нар хүрэлцэн ирж оролцлоо.
Төгсөгчдөд баяр хүргэж Замын орлогч дарга Г.Ганболд, БСШУЯ-ны газрын дарга, ТДС-ийн ТУЗ-ын дарга Д.Эрдэнэчимэг, Тээврийн дээд сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), д.проф Д.Энхтуяа нар үг хэлэв. Төгсөгчдийг төлөөлж Тээврийн үйлчилгээ мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан М.Ариунбаяр үг хэлж, судалгаа шинжилгээний арга барил, эрдэм боловсролыг чанартай эзэмшүүлсэн сургуулиараа бахархаж байгаагаа илэрхийлэв. 
1953 оноос намтраа бичиж эхэлсэн төмөр замын мэргэжилтэн бэлтгэх галыг бадрааснаас хойш 65 жилийн ойн босгон дээр сургалтын шинэ давалгаанд эрдэм өвөрлүүлж сургуулийнхаа түүхэнд анхны магиструудыг төрүүлсэн нь тус сургуулийн эрдэмтэн багш нар, манай төмөр замын эрдэмтэд, тэдний хөдөлмөр бүтээл сургалтын үр дүн байлаа.
Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр сургуулийнхаа түүхэнд анхны магиструуд гэж бичигдэх есөн магистр судлаачдаа сургуулийн захиргаанаас гарын бэлэг гардуулсны зэрэгцээ урлагийн тоглолт зохион байгуулж, дурсамжийн зураг татуулав. 
Төгсөгчиддөө төмөр замынхаа нэрийг өндөрт өргөж, мэргэжил мэдлэгээ улам дээшлүүлэн суралцаж явахыг эрдэмтэн багш нарын зүгээс зөвлөж, цаашдын ажил, эрдэм судлалын далайд амжилтын дээдийг хүсэн ерөөж, баяр хүргэв. 
Эрдмийн үр шим дэлгэрэх болтугай.




Өмнөх хуудасруу буцах