2018-07-22

ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

  • Хөтөлбөр
  • 2018-02-01
  • Баасанням
  • 562

Тээврийн дээд сургууль (цаашид ТДС гэх)-ийн бакалаврын сургалтын зорилго нь Монгол улсын дээд боловсролын тухай хуулийг үндэслэн иргэнд төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын жишиг хандлага,

ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

                                              НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Тээврийн дээд сургууль (цаашид ТДС гэх)-ийн бакалаврын сургалтын зорилго нь Монгол улсын дээд боловсролын тухай хуулийг үндэслэн иргэнд төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын жишиг хандлага, тээврийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн дээд боловсролыг олгоход оршино.
2. Энэ журмаар ТДС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагаа, түүнтэй холбогдон гарах харилцааг зохицуулна.

                                              ХОЁР. СУРГАЛТЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1 ТДС-ийн сургалтын үйл ажиллагааг сургалт эрхэлсэн дэд захирал, сургалтын алба удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.
2.2 Бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг ТДС-ийн захирал батлах ба сургалтын алба батлагдсан “Сургалтын төлөвлөгөө, сургалтын нэгдсэн хуанли”-ийн дагуу хичээлийн жил, улирлаар сургалтын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна.
2.3 Сургалтын үйл ажиллагаа намар, хавар гэсэн үндсэн хоёр улиралд хуваагдахаас гадна өвлийн сургалт нэмэлтээр зохион байгуулагдана. Намар, хаврын улирлын сургалтын үргэлжлэх хугацаа тус бүр 16 долоо хоног, улирлын шалгалтын үргэлжлэх хугацаа 2 долоо хоног байна. Өвлийн сургалтын үргэлжлэх хугацаа 3 долоо хоногоос хэтрэхгүй байна.
2.4 Хичээлийн нэг цаг нь 45 минут байх ба хоёр цагийн хичээлийг завсарлагагүйгээр 90 минутанд багтаан явуулна.
2.5 Сургалтын үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгөх болон ном сурах бичгийн сайжруулалт, ашиглалтын талаарх бодлогыг хэрэгжүүлэх сурган-арга зүйн зөвлөлийг эрдмийн зөвлөлийн удирдлаган дор захирлын тушаалаар байгуулан ажиллуулна.

                                              ГУРАВ. ЭЛСЭЛТ

3.1 Бүрэн дунд болон техникийн боловсролтой иргэнийг элсүүлэхэд “ТДС-ийн элсэлтийн журам”-ыг баримтлах ба уг журмын дагуу тухайн мэргэжлийн бүлэгт харгалзах элсэгчдийн өгвөл зохих шалгалтын төрөл, босго оноог тусган жил бүрийн 4-р сард багтаан нийтэд зарлана.
3.2  ТДС-д элсэгчдийг захирлын тушаалаар баталгаажуулан, оюутны код, үнэмлэх олгоно.
3.3  Шинээр элсэн суралцаж буй оюутан бүрт зөвлөх багш томилон ажиллуулна. Зөвлөх багш   нь оюутныг төлөвшүүлэх, суралцах үйл ажиллагааг нь төлөвлөхөд туслах үүрэгтэй.
3.4 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй хүмүүсийн хувьд ТДС-д элсэн суралцахад  дараах зохицуулалтыг баримтална. Үүнд:
3.4.1 Математик суурьтай шалгалтаар элсэн орсон, гадаадын их дээд сургууль болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн иргэд ТДС-д элсэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд дээд боловсролын дипломын голчийг үндэслэн, хяналтын тоонд багтаан шалгалтгүйгээр элсүүлж суралцуулна. Элсэлтийг хичээлийн жилийн хаврын улиралд зохион байгуулна.
3.4.2 ТДС-ийн сургалтын нэгдсэн хуанлийн дагуу улирлын “0” долоо хоногт “Хичээл сонголт 2” явагдаж дууссанаас хойш уг мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан, суралцахаар сонгосон мэргэжилд нь суралцаж буй оюутны тоо хэт их тохиолдолд сургалт эрхэлсэн дэд захирал суралцуулах бололцоогүй гэсэн хариу өгч болно. Хүсэлт гаргагчийг ТДС-д суралцуулах бололцоотой тухай Сургалтын албанаас гаргасан саналд үндэслэн Захирлын тушаал гарна.
3.4.3 ТДС-д хоёр дахь мэргэжил эзэмших хүсэлт гаргасан иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захиралд хандана. Үүнд:
а) Элсэхийг хүссэн өргөдөл

б) Иргэний үнэмлэх, лавлагааны хамт

в) Сургууль төгссөн дипломын эх хувь, баталгаажуулсан хуулбар

г) Ажлын газрын тодорхойлолт
3.4.4 Тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хариуцсан дэд профессор нь хоёр дахь мэргэжил эзэмшихээр ТДС-д элсэн орсон иргэдийн дээд боловсролын дипломыг үндэслэн хичээл дүйцүүлэлтийг хийж, гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд хүлээлгэн өгнө.
3.5 Бакалаврын сургалтанд дэвшин суралцах хүсэлт гаргасан техникийн боловсролтой төгсөгчийн хувьд ТДС-д элсэн суралцахад дараах зохицуулалтыг баримтална. Үүнд:
3.5.1  Төгссөн мэргэжлийн дагуу бакалаврт элсэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд 2.5–аас дээш голчтой техникийн боловсролын дипломыг үндэслэн шалгалтгүйгээр элсүүлж, хяналтын тоонд багтаан суралцуулна. Өргөдлийг тухайн жилийн 6-р сард багтаан хүлээн авч, элссэн эсэх тухай хариуг 8-р сарын 15-аас 22-ны хооронд өгнө.
3.5.2 ТДС-ийн сургалтын нэгдсэн хуанлийн дагуу улирлын “0” долоо хоногт “Хичээл сонголт 2” явагдаж дууссанаас хойш уг мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан, суралцахаар сонгосон мэргэжилд нь суралцаж буй оюутны тоо хэт их тохиолдолд сургалт эрхэлсэн дэд захирал суралцуулах бололцоогүй гэсэн хариу өгч болно. Хүсэлт гаргагчийг ТДС-д суралцуулах бололцоотой тухай Сургалтын албанаас гаргасан саналд үндэслэн Захирлын тушаал гарна.
3.5.3 Бакалаврын шатлалд суралцах хүсэлт гаргасан техникийн боловсролтой төгсөгч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн сургуулийн  суралт эрхэлсэн дэд захиралд хандана. Үүнд:
а) Суралцахыг хүссэн өргөдөл

б) Иргэний үнэмлэхний эх хувь, лавлагааны хамт

в) Сургууль төгссөн дипломын эх хувь, баталгаажуулсан хуулбарын хамт

г) Суралцах явцдаа гаргасан амжилтуудыг нотлох баримт
3.6 Салбарын хэрэгцээ шаардлагаас үүдэн бүх элсэгчдээс орос хэлний түвшин тогтоох шалгалт авах ба  хангалтгүй дүгнэгдсэн элсэгчид “Орос хэл-0 ” хичээлийн төлбөрийг төлж сонгон судлах ба кредит тооцогдохгүй, харин хангалттай үнэлгээ авсан оюутнууд харилцааны орос хэл хичээлийг судлах эрх үүснэ.
3.7 Бие бялдар, эрүүл ахуйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын   сургууль төгссөн элсэгчдэд хичээлийн “0” долоо хоногоос өмнө 14 хоногийн цэрэгжилтийн бэлтгэл курс дүүргэх шаардлага тавигдах ба гарах зардлыг оюутан өөрөө хариуцна. 

                                              ДӨРӨВ. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙН ҮНЭЛГЭЭ

4.1 Суралцагчийн мэдлэгийг 2 үе шаттайгаар дүгнэнэ. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг   үнэлэхэд А, В, С, D, F гэсэн үсгэн дүн, 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн болон процентон дүн хэрэглэнэ.
Тухайн хичээлийн үнэлгээ. Уг судалсан хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийн түвшинг  тухайн хичээлийг заасан багшийн үнэлсэн 70 хүртэлх оноогоор, мөн улирлын шалгалтын 30 хүртэлх оноогоор үнэлэх ба нийлбэр нь 100 хүртэлх оноо байх бөгөөд доорхи хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлж ашиглана. Багшийн үнэлгээний 70 оноо нь дөрвөн улирлын хугацаанд хүчинтэй байна.

Оноо ( рейтинг)

Үсгэн үнэлгээ

Үнэлгээний оноо

96-100

А

4.0

90-95

A-

3.7

87-89

B+

3.4

84-86

B

3.0

80-83

B-

2.7

77-79

C+

2.4

74-76

C

2.0

70-73

C-

1.7

67-69

D+

1.3

64-66

D

1.0

60-63

D-

0.7

0-59

F

0.0

А, А-, В+, В, В-, С+

CR

0.0

 

Үсгэн үнэлгээний тайлбар:

А       - Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан бүрэн ойлгож, мэдлэг эзэмшсэн, хичээлийн ухагдахуун ойлголтуудыг чадварлагаар ашиглаж чадахыг харуулна.

В       - Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ.

С       - Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох энгийн даалгаварыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна.

D       - Сурлагын дундаж төвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар ажилбаруудыг хийх чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар, дадал дутмаг болохыг илтгэнэ.Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж, гүйцэтгэх шаардлагатай.

F      - Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэнэ.
4.2 Үнэлгээний голч дүн (GPA). Үнэлгээний голч дүн нь оюутан бүрээр, улирал бүрийн эцэст   тухайн улиралд дүгнэгдсэн хичээлүүдээр бодогдох “Улирлын үнэгээний голч дүн”болон тухайн оюутны нийт суралцах хугацаанд дүгнүүлсэн хичээлүүдийн хувьд бодогддог “Хуримтлуулсан үнэлгээний голч дүн” гэж хоёр янз байна. Үнэлгээний голч дүнг тооцохдоо, тухайн оюутны дүгнүүлсэн хичээл бүрийн үсгэн үнэлгээг үнэлгээний оноонд шилжүүлж, тухайн хичээлүүд бүрт харгалзах кредит бүрээр үржүүлж, хооронд нь нэмж, чанарын онооны нийлбэрийг гаргах ба түүнийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хувааж тооцно.
Үнэлгээний голч дүн (GPA) =  

       Үүнд: Y1,Y2, …Yn-1, 2…,n дугаар хичээлүүдийн үнэлгээний оноо

       К11, К12,... К1n-1, 2, ..., n  дугаар хичээлүүдийн харгалзах кредит

< >Оюутан бүр улирлын эцэст өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж сургуулийн нэгдсэн стандартад заасан “Үнэлгээний голч  дүн”-гийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилдаа дүгнэлт хийж төлөвлөгөөтэй ажиллана.Тээврийн дээд сургуулийн бакалаврын зэргийн дипломыг 2.0 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцсан төгсөгчдөд олгоно.Суралцагчийн цуглуулсан кредит 80, голч дүн нь 1.5-аас доош тохиолдолд шинээр хичээл сонгохыг зогсоож, “Анхааруулгын хуудас”-нд бүртгэж сануулах ба хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг дахин судлуулж, үнэлгээний голч дүн 2.0 хүрсэн тохиолдолд шинэ хичээл сонгон судлахыг зөвшөөрнө. “Анхааруулгын хуудас”-нд бүртгэгдсэнээс хойш 4 улирал дараалан голч дээшлүүлэх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сурлагаар тэнцээгүй гэж үзэн, суралцах гэрээг дуусгавар болгоно. 

                                              ТАВ. ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ БА ХЭРЭГЛЭГДЭХ ТЭМДЭГЛЭГЭЭ

5.1 Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд:
U- Кредит шууд тооцох шалгалт өгөх

E- Улирлын шалгалт өгөөгүй

R- Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн

W- Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан /үнэлгээний голч оноо 0.0/

CR-Кредит дүйцүүлэлт

Оюутан R, W  тэмдэглэгээтэй шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж шалгуулах үүрэгтэй.

5.2   “ U” /Uncompleted/ - Кредит шууд тооцох шалгалт өгөх;
Оюутан тухайн хичээлийг өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно. Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд оюутанд кредит тооцох шалгалтыг Сургалтын алба, тухайн хичээлийг заасан багштай хамтарч зохион байгуулж авна. Сургалтын нэгдсэн хуанлид зааснаас бусад кредит шууд тооцох шалгалтын захиалгыг улирлын эхэнд бүртгэн, холбогдох багштай зөвшилцсөний дараа шалгалтын комисс байгуулан авна. Кредит шууд тооцох шалгалтыг зөвхөн томилогдсон комисс авах ба шалгалтанд орохын өмнө тухайн хичээлийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг төлсөн байна. Кредит шууд тооцох шалгалтын оноог 3.33 коэффициентоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэлх оноонд шилжүүлэн үнэлж, тухайн хичээлийн кредитийг оюутанд олгоно. Мэргэшүүлэх буюу мэргэжлийн хичээлүүдэд кредит шууд тооцох шалгалт өгөхийг оюутанд зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хичээлүүдийг дахин судлах шаардлагатай болно. Оюутан хичээлийн жилийн нэг улиралд 3 хүртэлх хичээлд кредит шууд тооцох шалгалт өгч болно. Кредит шууд тооцох шалгалтыг нэг хичээлд нэг удаа өгөх ба шалгалтын үр дүнд оюутан сэтгэл ханамжгүй тохиолдолд, дахин уг шалгалтыг өгч болохгүй бөгөөд тухайн хичээлийг дахин судалж 70 онооны болон улирлын шалгалтанд орж болно.
5.3. “E” Exam incomplete by the student - Оюутан улирлын шалгалт өгөөгүй;
Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд сургалтын алба шалгалтын хуудсанд “E” тэмдэглэгээ тавьж болно. Оюутанд хүндэтгэн үзэх шалтгаан гарч, шалгалтанд ороогүй гэдгийг нотлох баримт бичгийг үндэслэн сургалтын алба “Е” тэмдэглэгээ авсан хичээлээр 2 улирлын дотор багтаан тухайн оюутан заавал шалгалт өгнө. Энэ тохиолдолд сургалтын кредитийн 1/3-ийг төлнө. Заавал суралцах хичээлийн шалгалтыг зөвхөн сургалтын төлөвлөгөөнд заасан улиралд өгөх ба сонгон судлах хичээлийн шалгалтын захиалгыг улирлын эхэнд бүртгэн, холбогдох багштай зөвшилцсний дараа сургалтын алба шалгалтын комисс байгуулан авна.
5.4 “R” Repeating a course - Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн;
Оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй, эсвэл хичээлийн эцсийн үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд ангийн багштайгаа зөвлөлдөн, тухайн хичээлийн үнэлгээг хүчингүй болгох хүсэлтийг сургалтын албанд гарган, “R” тэмдэглэгээг шалгалтын дүнгийн хуудсанд сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тавиулж болно. Оюутан “R” тэмдэглэгээг тавиулсан тохиолдолд уг хичээлийг 2 улирлын дотор дотор дахин судлаж, үнэлгээгээ дээшлүүлэх эрхтэй болно. Энэ тохиолдолд нэгдүгээрт, уг хичээлийг дахин бүрэн судлаж багшийн болон улирлын шалгалтын онооны нийлбэрээр дүгнүүлэх, хоёрдугаарт уг хичээлийг өмнө судлаж үзэж байхдаа багшийн 70 онооноос 51-с дээш оноог авсан тохиолдолд 2 улиралд багтаан кредит шууд тооцох шалгалтаар тус тус үнэлүүлж болно. Оюутан үзэж судлан, дүгнүүлсэн тодорхой хичээлүүдийн үнэлгээг дээшлүүлэхийг хүсвэл уг хичээлийг заавал дахин сонгож судлах ба оюутны дахин сонгож суралцахаар бүртгүүлсэн хичээлийг шинээр үзэхээр сонгосон хичээлийн нэгэн адил бүртгэж, төлбөрийг төлүүлнэ.

< >“W” WithdrawalОюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан; Оюутан ямар нэгэн шалтгаанаар хичээлдээ суугаагүй, лаборатори, дадлага, бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина. Ийм тэмдэглэгээ авсан оюутантай тухайн ангийн зөвлөх багш уулзаж шалтгааныг тодруулан, сургалтын албанд мэдэгдэнэ. Тодруулга хийгдсэний дараа сургалтын албанаас “WA”–хаясан, “WP”–шилжсэн, “WC”–сахилгаар тэнцээгүй гэх мэт үнэлгээг тавина.

Мөн оюутан хичээлийн явцаас 29 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд багш тухайн оюутанд “W” тэмдэглэгээ тавина.

< >“CR Credit grantedКредит дүйцүүлэлт; Бусад их дээд сургууль, коллеж, ТДС-ийн техникийн боловсролын зэрэгтэй  төгсөгчдөөс бакалаврын шатлалд шилжих, дэвшин суралцах оюутнуудын хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.5 ба түүнээс дээш тохиолдолд дүйцүүлэлт хийгдэнэ. Дүйцүүлэлтийг 3.4.4 заалтын дагуу хийнэ.

                                              ЗУРГАА. БИЕ БЯЛДРЫН ЧАДАМЖИЙГ ДҮГНЭХ ЖУРАМ

6.1 ТДС-ийн оюутны цэрэгжилтийн болон бие бялдрын чадамж олгох сургалтын кредитийг ТДС-ийн “Спорт-кредит”-ийн нормын болзлыг биелүүлсэн тохиолдолд олгоно. Энэхүү норм нь дараах 3 хэсгээс бүрдэнэ:
6.1.1 “Биеийн тамир”  хичээлийн багтаамжийг 1 кредит гэж тооцно.
6.1.2 Бие бялдар, дэг журам, хувь хүний хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын   сургууль төгссөн элсэгчдэд хичээлийн “0” долоо хоногоос өмнө 14 хоногийн цэрэгжилтийн бэлтгэл курс дүүргэх ба 1 кредит гэж тооцно.
6.1.3 Оюутан өөрийн бие бялдараа хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор бялдаржуулах фитнесс клуб, спортын бусад төрлийн секц, дугуйланд хичээллэх сургалтын багтаамжийг 1 кредит гэж тооцно.
6.2 Оюутан хүсвэл тус сургуульд суралцах бүх хугацааны турш улсын, тив болон дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцон амжилт гаргасан мөн шигшээ багт хичээллэн энэхүү нормыг биелүүлж болно. Нормыг биелүүлсэн оюутан сургалтанд хамрагдахгүйгээр кредитийг шууд тооцуулж болох бөгөөд кредитийн төлбөрийг бүтэн төлнө.

                                              ДОЛОО. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

7.1 Тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн зориулалт, тодорхойлолт, оюутны  эзэмших мэдлэг, чадвар, дадал, оюутны судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийн багц цаг, хичээл хоорондын холбоос зэргийг тусгана. Оюутны суралцах үйл ажиллагаагаа төлөвлөхөд нь туслах “Оюутан таньд зөвлөж байна” төлөвлөгөөг сургалтын албанаас гарган, оюутанд санал болгоно.
7.2 Сургалтын хөтөлбөрийг тухайн мэргэжлийн хөтөлбөр хариуцсан дэд профессорын удирдлаган дор ажлын хэсэг боловсруулж, ХНН УБТЗ-ын мэргэжлийн албадын саналыг тусган, Замын ерөнхий инженерийн техникийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлсний дараа ТДС-ийн захирлын тушаалаар батална.
7.3 Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх гэсэн үндсэн багц хичээлүүдээс гадна дадлага, бакалаврын төгсөлтийн ажлыг агуулсан байна. Хичээлүүд нь заавал ба сонгон судлах гэсэн хэлбэртэй байна.
7.4 Бакалаврын түвшинд заагдах бүх хичээл кодтой байна. Код нь латин 2 үсэг ба түвшинг илэрхийлэх 3 оронтой дугаараас тогтоно. Үүнд:

< >001-099 дугаартай бол кредит тооцохгүй хичээл100-199 дугаартай бол дээд боловсролын суурь ухааны хичээл200-299 дугаартай бол мэргэжлийн суурь хичээл300-399 дугаартай бол мэргэжлийн хичээлХичээлийн нэр, код давхардахгүй байна.
7.5 Сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийн агуулга нэг улиралд багтаан заах боломжтой байна.
< >Сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлтийг хөтөлбөрийн баг, тэнхим дээр хэлэлцсэний үндсэн дээр салбар, сургалтын албатай зөвшилцөн шийдвэрлэснээр баталгаажигдана. Сургалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлт батлагдсан тохиолдолд өөрчлөлтийг мөрдөж эхлэх хугацаа хамрагдах оюутны хүрээг нарийвчлан тогтоож өгнө.Хичээлийн стандарт нь тухайн хичээлийн лекц, семинар, лаборатори, бие даалтын агууламж мөн хичээлээр судлах сэдэвчилсэн төлөвлөгөө, оюутныг үнэлэх багшийн үнэлгээ зэргийг багтаасан байна.  

                                              НАЙМ. ОЮУТНЫ ХИЧЭЭЛ СОНГОЛТ

< >Оюутан тухайн улиралд үзэх хичээлүүдээ өөрөө сонгох эрхтэй. Хичээл сонголт 1 - урьдчилсан захиалга Хичээл сонголт 2 – эцсийн бүртгэл Оюутан сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд “хичээл сонголт 1”- ээр дараагийн улиралд суралцахаар төлөвлөсөн хичээлүүдээ UNIMIS системийн оюутны вэб хуудсаар сонгож сургалтын албанд бүртгэл хийлгэнэ. Оюутан хичээл сонголт хийхдээ дараах зүйлсийг анхаарна. Үүнд:8.4.1 Оюутан өөрийн суралцаж байгаа мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг сайтар судална.

8.4.2 Оюутан өөрийн зөвлөх багштай уулзаж тодорхой зөвлөгөө авна.

8.4.3 Оюутанд улирал бүрийн хичээл сонголтыг оновчтой зөв хийхэд нь зөвлөх багш зөвлөж хянана.

< >Оюутан суралцах хичээлүүдээ өөрийн мэдлэг чадвар санхүүгийнболомжийг тооцоолсны үндсэн дээр хариуцлагатай сонгоно.

< >Сургалтын алба “Хичээл сонголт 1”-ийн эцсийн үр дүнг үндэслэн тухайн улиралдзаагдах хичээлийн жагсаалт, тэдгээрийг заах багш, анги танхимын хуваарилалтыг үзүүлсэн хичээлийн ерөнхий хуваарийг гаргаж UNIMIS системд бүртгэнэ.

Хичээлийн ерөнхий хуваарь гарсны дараа оюутнууд тухайн улиралд суралцах хичээлээ ямар багшаар заалгахаа сонгож сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд “хичээл сонголт 2”-ыг UNIMIS системийн оюутны вэб хуудсаар хийж, оюутан өөртөө “Оюутны хичээлийн хуваарь” зохионо.

< >Оюутны хичээл сонголт 1, 2 – ыг хийж дуусгаад хичээл сонголтын хуудсаа оюутнывэб хуудаснаас хэвлэж өөрийн болон зөвлөх багшийн гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд өгнө.

< >Оюутан хичээл сонголт 1, 2-ыг заасан хугацаанд хийгээгүй буюу хоцорсон тохиолдолд улирлын 1-р долоо хоногт 2 кредитийн торгууль төлж, хичээл сонголтоо нөхөн хийж болно. 

                                              ЕС. ӨВЛИЙН СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

9.1 Өвлийн сургалтанд хамрагдах хүсэлтэй оюутнууд ТДС-ийн сургалтын нэгдсэн хуанлийн намрын улирлын -р долоо хоногт “хичээл сонголт 1”, шалгалтын эхний долоо хоногт “Хичээл сонголт 2”-ийг хийж ямар хичээл дахин судлах хүсэлтэй байгаагаа оюутны вэбээр дамжуулан сургалтын албанд ирүүлнэ.

< >Сургалтын албанаас өвлийн сургалтанд хамрагдаж суралцах хүсэлт гаргасан оюутны хичээл сонголт тухайн хичээлийг хариуцан явуулах тэнхмийн саналыг харгалзан, сургалтын алба хичээлийн хуваарийг гаргана. Анги дүүргэлт 15 ба түүнээс дээш оюутантай тохиолдолд сургалт явагдана. Өвлийн сургалтаар тухайн оюутны судлах хичээлүүдийн нийт кредит 7–аас ихгүй, тухайн хичээлүүдийг өмнө нь судалж суралцаад W, R, E үнэлгээнээс бусад үнэлгээтэй байх зэрэг шаардлагуудад сургуулийн сургалтын алба хяналт тавьж ажиллана. Өвлийн сургалтанд хамрагдсан оюутнуудын тухайн хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг сургалтын төгсгөлд шууд шалгалтаар үнэлж дүгнэнэ. Оюутны хичээлд суусан ирц 70 %-аас дээш тохиолдолд оюутан шалгалт өгөх эрхтэй болно. Өвлийн сургалтын кредитийн үнэлгээг тухайн хичээлийн жилийн ТДС-ийн оюутны нэг кредитийн үнэлгээгээр тооцно.  

                                              АРАВ. ОЮУТАН ЧӨЛӨӨ АВАХ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, ХАСАХ

10.1 Оюутанд чөлөө олгох
10.1.1 Оюутан “хичээл сонголт 2” хийж баталгаажуулсан боловч хүндэтгэн үзэх  шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон тухай хүсэлт гаргахдаа сургалтын долдугаар долоо хоног буюу кредитийн тушаал гарахаас өмнө чөлөө авах эрхтэй.
10.1.2 Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаас бусад тохиолдолд 8-р долоо хоногоос хойш     төлбөрийн буцаан олголт хийгдэхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаанд дараах тохиолдлууд  багтана. Үүнд:
а) Суралцагч цэргийн жинхэнэ албанд татагдсан

б) Суралцагч 1 сараас дээш хугацаанд хүндээр өвчилж, цааш суралцах боломжгүй болсон тохиолдолд  

в) Суралцагчийн эцэг, эх хүндээр өвчилж, 1 сараас дээш хугацаанд асран хамгаалах шаардлага гарсан

г) Суралцагч нас барсан тохиолдолд
10.1.3 Чөлөө авахыг хүссэн оюутан өргөдөл гаргаж, зөвлөх багшаар цохуулан сургалтын албанд хандаж тойрох хуудас авна.
10.1.4 Оюутан тойрох хуудсаа бүрдүүлж дууссаны дараа сургалтын албанд буцаан өгнө. Уг хуудсан дахь тооцоо дууссан тухай баталгаажуулалтыг үндэслэн оюутанд чөлөө олгосон тухай захирлын тушаал гарна.
10.1.5 Захирлын тушаалд оюутанд чөлөө олгосон хичээлийн жил, улирал, сар, өдөр төдийгүй тухайн оюутны чөлөөнөөс эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг нь тодорхой заасан байна.
< >албанд бичгэн хүсэлт гаргаж, тухайн улиралд суралцах хичээлүүдээ сонгоно. Оюутны бичгэн хүсэлтийг үндэслэн, үргэлжүүлэн суралцах тухай захирлын тушаал гарна.

< > Оюутанд нийт суралцах хугацаанд 4-ээс дээш улирлын чөлөө олгохгүй.  Кредитийн тушаал гарахаас өмнө чөлөө авах хүсэлт гаргасан оюутны чөлөө олгох тухай захирлын тушаалыг үндэслэн дараах томъёоллоор тооцон буцаан олголт хийнэ. Үүнд:

Оюутанд буцаан олгох мөнгөн дүн =А-(Б+В)

Тайлбар:

А –Төлсөн сургалтын төлбөрийн нийт хэмжээ

< >В- Чөлөө авч байгаатай холбогдон гарах үйлчилгээний зардал /Оюутны чөлөө авч буйтай холбогдон гарах үйлчилгээний төлбөр/B/-ийг тухайн хичээлийн жилийн оюутны нэг кредитийн үнэлгээтэй дүйцүүлж тооцно./

10.1.7 Сургалтын төрийн сангийн зардлаар суралцаж буй оюутан чөлөө авбал чөлөөний хугацаанд төрөөс олгох зардлын санхүүжилтийг түр зогсооно.
10.2 Оюутны шилжилт хөдөлгөөн
10.2.1 Гадаадын болон дотоодын их дээд сургуулиудаас ТДС-д шилжин ирж, суралцах  хүсэлтэй оюутан хүсэлтээ бичгээр гарган, тухайн улирлын 0 долоо хоногоос өмнө    сургалт эрхэлсэн дэд захиралд хандана.
10.2.2 Сургалтын нэгдсэн хуанлийн “Хичээл сонголт 2” явагдаж өнгөрсний дараа гаргасан  хүсэлтэнд татгалзсан хариу өгнө.
10.2.3 Шилжин суралцах хүсэлт гаргаж буй оюутан доорх баримт бичгийг  бүрдүүлсэн     байна. Үүнд:
a) Хувийн өргөдөл

б) Иргэний үнэмлэх

в) Ерөнхий шалгалтын батламж

< >) Оюутнаар батлагдсан тухай шилжүүлж буй сургуулийн ректорын болон
10.2.4 Дэд захирал хүсэлт гаргасан оюутнуудын өргөдлийг нэгтгэн, журмын дагуу шийдвэрлэн, сургалт эрхэлсэн дэд захирал ажлын 5 хоногт багтаан шилжүүлэн суралцуулах боломжтой эсэх тухай хариуг өгнө.
10.2.5 Тухайн оюутныг шилжин суралцахыг зөвшөөрсөн тохиолдолд сургалтын албанд тухайн оюутан материалаа өгнө. Оюутныг шилжүүлэн суралцуулах тухай эцсийн шийдвэрийг сургалтын алба болон сургалт эрхэлсэн дэд захирал гаргаж захирлын тушаалаар баталгаажуулна.
10.2.6 Шилжих зөвшөөрөл авсан оюутантай дэд захирал “Сургалтын гэрээ” байгуулж оюутны бүртгэл хийгдэж, код олгоно. Оюутан тухайн улиралд суралцах хичээлээ сонгон, сургалтын төлбөрөө төлж, хичээл сонголт 2 хийснээр баталгаажигдана.
10.2.7 Салбар, тэнхимийн эрхлэгч оюутныг зөвлөх багштай нь танилцуулна. Оюутны сурлагын дүнгийн жагсаалтыг үндэслэн өмнөх сургуульд үзэж судалсан хичээлүүдээс агуулгын хувьд дүйцүүлэн тооцох хичээл байгаа эсэхийг нягтлан сургалтын албанд санал хүргүүлнэ.
10.3     Оюутныг сургуулиас хасах
10.3.1 Сургуулийн захиргаанаас дараах тохиолдолд оюутантай байгуулсан “ сургалтын гэрээг ” цуцалж сургуулиас хасна. Үүнд:
а) ТДС-ийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн бол

б) “Сургалтын гэрээг” зөрчсөн бол

в) Захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж үргэлжлүүлэн суралцаагүй тохиолдолд

г) Сургалтын үйл явцыг хаяж, 3 улирлын турш сураггүй алга болсон бол

д) Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож ял эдлэхээр заагдсан бол

е) Оюутан өөрөө сургуулиас гарахыг хүссэн тохиолдолд

ё) Оюутны нэр анхааруулгын хуудсанд 3 улирал дараалан бичигдсэн тохиолдолд сурлагаар тэнцээгүй гэж үзэн сургуулиас хасна.
10.4     Оюутныг үргэлжлүүлэн суралцуулах
10.4.1 Сертификаттай оюутан хамгийн сүүлд суралцсан улирлаас хойш 6 улирлын дотор   үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргаж болох ба сертификатыг үндэслэн сургалтын алба зөвшөөрөл олгож захирлын тушаалаар баталгаажуулна.

                                              АРВАН НЭГ. Кредит дүйцүүлэн тооцох

11.1     Сургалтын алба нь гадаад, дотоодын их дээд сургууль коллежоос шилжин ирсэн болон давхар мэргэжил эзэмших оюутны өмнө нь үзэж судалсан хичээлийн кредит болон авсан үнэлгээг суралцаж байсан сургуулийн нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн болон магадлан итгэмжлэгдсэн байдал боловсролын ямар зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргадаг зэргээс хамааруулан хэд хүртэл кредитийг ямар үнэлгээгээр оюутан дүйцүүлэн тооцож болохыг шийдвэрлэнэ.
11.2     Хичээл хариуцсан салбар тэнхимийн эрхлэгч нарыг хамруулсан кредит дүйцүүлэн тооцох үйл ажиллагааг хичээлийн жилийн намар хаврын улирлын сургалтын нэгдсэн хуанлийн 7-р долоо хоногт явуулдаг тул сургалтын алба кредит дүйцүүлэхээр хүсэлт гаргасан оюутны материалыг 3-р долоо хоногт багтаан бүртгэнэ.
11.3     Сургалтын алба материалтай танилцан нарийвчлан шалгаж оюутан суралцагчдын кредит дүйцүүлэх комисст танилцуулан шийдвэр гаргуулна.
11.4     Оюутан суралцагчдын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн кредитийн болон үнэлгээний дүйцүүлэлтийг тухайн хичээлийг хариуцан ажиллаж байгаа тэнхимийн эрхлэгчийн саналыг үндэслэн хичээлийн агуулгын 70-80%-ийг үзэж судалсан гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар хийнэ. Үүнд:

< >Гадаадын их дээд сургууль, коллеж, дотоодын их сургуулиас шилжин ирсэн, төгссөн оюутан тухайн хичээлийн кредит, авсан үнэлгээг шууд тооцно. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиас шилжин ирж буй оюутны хувьд хичээлийн кредитийг бүрэн тооцох бөгөөд үнэлгээг шууд тооцно.11.6     Оюутны тухайн хичээлийн кредит ба үнэлгээ дүйцүүлэгдэхээр шийдвэр гарсан тохиолдолд оюутан нь дүйцүүлэгдсэн кредит бүрд нэг кредитийн үнэлгээний 20 хувьтай тэнцэх хураамжийг сургуулийн дансанд шилжүүлнэ.
11.7     ТДС гадаадын их, дээд сургуультай байгуулсан гэрээгээр хамтарсан хөтөлбөрийн дагуу гадаадад суралцсан оюутнуудын судалсан хичээлүүдийн кредит, үнэлгээг шууд тооцно. Энэ тохиолдолд дүйцүүлэгдсэн кредитийн хураамж төлөхгүй.
11.8     Бакалаврын түвшний сургалтын мэргэшүүлэх хичээлүүдэд /Сургалтын төлөвлөгөөн дэх 300 кодтой хичээлүүд/ кредит дүйцүүлэлт хийгдэхгүй. Дэлхийн шилдэг 500 их сургуульд судалсан мэргэшүүлэх хичээлийн үнэлгээ, кредитийг шууд тооцож болно.

                                              АРВАН ХОЁР. ТӨГСӨХ ОЮУТНЫ БҮРТГЭЛ

12.1     Төгсөлт хичээлийн намар, хаврын улиралд явагдана.
12.2     Төгсөлтийн өмнөх улиралд сургалтын хөтөлбөрт заагдсан нийт кредитийн  110-аас багагүйг цуглуулсан, 2.0–оос багагүй голч дүнтэй суралцсан оюутныг төгсөх оюутнаар бүртгэн авна.
12.3     Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 2.5 ба түүнээс дээш бол төгсөлтийн шалгалт эсвэл дипломын төсөл, ажил  бичиж,  төгсөлтийн ажлаа хамгаална. Үнэлгээний голч дүн 2.5–аас бага бол төгсөлтийн шалгалт өгнө.
12.4     Оюутан дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагчаа харъяалагдах мэргэжлийн алба, хөтөлбөрийн дэд профессортой тохирч тодорхойлсон байна.
12.5     Оюутан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дипломын төсөл, төгсөлтийн  шалгалтын кредитийн төлбөрийг төлсөн байна.
12.6     Төгсөх оюутны код, овог нэр, дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагч багшийн нэр,  зөвлөх нарын нэрс, төгсөлтийн шалгалт өгөх, дипломын төсөл, ажил хамгаалах хугацааг   тодорхойлсон тушаалыг хөтөлбөрийн баг төлөвлөж, салбараар баталгаажуулж, Сургалтын албанд ирүүлнэ.
12.7     Тухайн улиралд бакалаврын зэрэгтэй төгсөхөөр бүртгүүлсэн төгсөгч оюутан нь төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажлаас гадна 13 хүртэлх кредитийн хичээл сонгож үзэх эрхтэй ба түүнд дээд боловсролын суурь ухааны нэгээс илүүгүй хичээлийг сонгон суралцахыг зөвшөөрнө.
12.8     Багц мэргэжлээр элсэн суралцагч багцын  сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан заавал судлах дээд боловсролын суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдийг бүрэн судалсны дараа мэргэжил сонголтонд орох эрхтэй болох бөгөөд мэргэжил сонгуулах ажиллагааг Сургалтын албанаас баталсан удирдамжийг баримтлан явуулна.

                                              АРВАН ГУРАВ. ДИПЛОМЫН ТӨСӨЛ, АЖИЛД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

13.1     Сургалтын албанаас дипломын хавсралтанд бичигдэх дүнгийн тулгалт баталгаажуулагдсаны дараа тухайн оюутны нэрийг “Дипломын ажлын сэдэв, удирдагчийг батлах тухай” захирлын тушаалд оруулна. Дүн тулгалт оюутны төгсөх улирлын өмнөх улиралд хийгдсэн байна. Уг тушаалд нэр нь ороогүй оюутан хамгаалалтанд орохгүй. Төгсөгч оюутнаар бүртгэгдсэн оюутнаас диплом, дипломын хавсралтын үнэт цаас, дипломын хавтасны үнийг хураан авч хамгаалалтаас 2 сарын өмнө Үнэт цаасны үйлдвэрт захиална.
13.2     Дипломын төсөл, ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтыг ТДС-ийн захирлын  тушаалаар батлагдсан, төгсөлтийн салбар комиссууд удирдан явуулна. Уг салбар комисс  нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллана.
13.3     Төгсөлтийн салбар комиссын дарга нь ТДС–д үндсэн орон тоон дээр ажилладаггүй, харьяа албаны хүн байх ба комиссын нийт бүрэлдэхүүний 30-аас багагүй хувь нь гадны гишүүдээс бүрдсэн байна.
13.4     Төгсөлтийн шалгалт өгөх, дипломын төсөл, ажил хамгаалах хугацааг ТДС–ийн хэмжээнд тухайн хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусгасан байна.
13.5     Удирдагчийн үнэлгээ. Удирдагчийн үнэлгээний дээд оноо 20 байх бөгөөд ямар шалгуураар төгсөх оюутны дипломын төсөл, ажлыг үнэлэхээ салбарын хэмжээнд зөвшилцсөн байна. Удирдагч багш урьдчилсан хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө төгсөх оюутны үнэлгээг, тодорхойлолтын хамт Дипломын төсөл, ажил хамгаалалтын салбар комиссын нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
13.6     Шүүмжлэгчийн үнэлгээ. Шүүмжлэгчийн үнэлгээний дээд оноо 10 байх бөгөөд ямар шалгуураар төгсөх оюутны дипломын төсөл, ажлыг хэрхэн үнэлэхээ салбарын хэмжээнд зөвшилцөн стандарт загвар гаргасан байна. Судалгааны ажлаа шүүмжлэгчид оюутан жинхэнэ хамгаалалтаас ажлын 3 хоногийн өмнө өгч,  үнэлгээг дипломын төсөл, ажил хамгаалалтын салбар комиссын нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
13.7     Дипломын ажлын хэлэлцүүлэг Хоёр үе шаттайгаар зохион байгуулах ба I шатны үзлэгийг улирлын 7-р долоо хоногт, II шатны үзлэгийг 13-р долоо хоногт зохион байгуулж, тус бүр 15 оноогоор дүгнэж, сургалтын албанд өгнө.



СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Тээврийн дээд сургууль (цаашид ТДС гэх)-ийн бакалаврын сургалтын зорилго нь Монгол улсын дээд боловсролын . . .

Татаж авах
2018-02-01 | 0 mb

Өмнөх хуудасруу буцах