Тээврийн дээд сургууль
2018-08-15

Тээврийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний их семинар болж өнгөрөв.

  • Зар мэдээ
  • 2017-12-04
  • Баасанням
  • 406

Тус семинарт ТДС-ийн нийт магистрантууд оролцов.

              2017.11.24-ний өдөр ТДС-ийн магистрантууд эрдэм шинжилгээний их семинарт сэдвийн дагуу явуулсан туршилт судалгааны ажлын явц, үр дүнгийн тухай хэлэлцүүлж, илтгэл тавьлаа. 
Их семинарт ТДС-ийн эрдэмтэд доктор М.Бямбасүрэн, доктор Мөнхдэлгэр нар оролцож магистрын ажил нь тухайн шинжлэх ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, дүн шинжилгээг онол арга зүйн түвшинд гүйцэтгэж, тодорхой сэдвээр бодит үндэслэл, онол практикийн дүгнэлт зэрэг үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл байх шаардлагатайг онцлов. 
              Их семинарын явцад эрдэмтэд магистрантын судалгаа шинжилгээний ажил нь зохих түвшинд хийгдсэн эсэхийг тогтоож үнэлэлт дүгнэлт өгч хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн дүнд их семинарт оролцож судалгааны ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж, амжилттай суралцаж байгаа магистрантын ажлыг урьдчилсан хамгаалалтанд оруулахаар хуралдааны протоколыг шилжүүллээ. Хэлэлцүүлэгт ороогүй магистрант урьдчилан хамгаалалтад орох боломжгүй.
              Магистрантууд нь бие даасан судалгааны ажил гүйцэтгэн магистрын ажил бичиж, “Магистрын ажил хамгаалуулах зөвлөл”-д хамгаална. Урьдчилсан хамгаалалт 2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улиралд 2017 оны 12 сарын 14-18 ны хооронд хийгдэх тул магистрантууд Тээврийн дээд сургуулийн магистрын сургалтын журам”-ыг баримтлан бэлтгэлээ хангахыг магистрын хөтөлбөрийн дэд хорооны дарга шинжлэх ухааны доктор Д.Энхтуяа анхааруулав. Мөн магистрантын удирдагч нь магистрантын судлах үйл ажиллагааг нэн даруй бүрэн хяналтад авч хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллахыг санал болгож протоколд тусгав.




Өмнөх хуудасруу буцах