2018-12-11

Хамтын гэрээ 2016-2017 он

  • Хамтын гэрээ
  • 2017-11-14
  • Баасанням
  • 766

Сургуулийн

                                                           ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ                                                                                                           2016-2017 ОНЫ ХАМТЫН ГЭРЭЭ

                               2016.05.03.                                                                                                Улаанбаатар хот

Нэг. Нийтлэг үндэслэл
     Монгол – Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны хамтын гэрээг үндэслэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, сургалт эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, багш,ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор нэг талаас Тээврийн дээд сургуулийн захиргаа, нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан тохиролцож энэхүү хамтын гэрээг (цаашид гэрээ гэнэ) байгуулав.

  1. Гэрээ нь багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах, хуулиар шууд зохицуулаагүй бусад харилцааг зохицуулах баримт бичиг мөн. 
  2. Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай , Боловсролын тухай, Дээд боловсролын тухайболон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, Үйлдвэрчий эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулахыг сургуулийн захиргаа дэмжин хамтран ажиллана.

Хоёр. Цалин хөлсний талаар
2.1 Сургуулийн захиргаа нь хөдөлмөрийн дотоод журам, шагнал урамшуулал, тэтгэмж, хөнгөлөлт олгох журам зэрэг эрх зүйн баримт бичиг боловсруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг авч хэрэгжүүлнэ.
                              Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
2.2 Багш, ажилтнуудын төмөр замд тасралтгүй ажилласаны нэмэгдлийг төмөр замд ажилласан хугацааг үндэслэн үндсэн цалингаас 4.5 хувиас10.5хүртэл хувиар бодож Замын даргын баталсан журмын дагуу олгоно.
                              Сар бүр (Сургуулийн захиргаа,санхүү)
2.3 Багш, ажилтнуудад цалин хөлс олгохтой холбогдсон дүрэм, журам тэдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлт орсон тухай бүрд нь мэдээлж байна.
                                Тухай бүрд нь (Сургуулийн захригаа, ҮЭ-ийн хороо)
2.4 Багш, ажилтнуудын цалинг сар бүрийн 16 болон 30-ныөдрийн дотор олгох ба амралт, илүү цагийн мөнгийг амралтын тушаал гарсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан олгоно.
                                 Сар бүр (Сургуулийн захиргаа,санхүү)
2.5 Багш,ажилтнуудын ажлын үндсэн үзүүлэлт түүний биелэлтийг харгалзансар бүр үр дүнгийн шагнал цалинг 35/50 гэсэн 2 шатлалт хувиар ажилласан хугацаанд нь батлагдсан журмын дагуу бодож олгоно.
                                  Сар бүр (Сургуулийн захиргаа,санхүү)
2.6 Тэтгэвэр тогтоолгох эрх үүсч хөдөлмөрийн гэрээг цуцалсан багш,ажилтнуудад Монгол – Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны хамтын гэрээний 3.11, 3.12, 3.13 дах заалтын дагуу төмөр замд тасралтгүй ажилласан хугацааг харгалзан 18 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно.
                                  Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, санхүү)
2.7 Багш нарын ажилласан жил, бүтээл, ажлын үр дүнг харгалзан албан тушаалын зэрэг ахиулах шалгаруулалтыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
                                  Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, санхүү)
2.9 Шөнийн цагаар ажилласан ажилтанд Монгол – Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны хамтын гэрээний 2.3.3 дах заалтыг үндэслэн нэмэгдэл хөлс олгоно.
                                    Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, санхүү)
Гурав. Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах
3.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах заалтад заасны дагуу ХАБЭА-н болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил бүр 4.5-5.5 сая төгрөг зарцуулна.
                                      Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, санхүү)
3.2 Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөр хамгааллын журам боловсруулж, ҮЭ-ийн хороотой зөвшилцөн баталж мөрдүүлнэ.
                                      Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
3.3 Ажил олгогч нь цэвэрлэгээ үйлчилгээний ажилд шаардлага хангасан, зориулалтын бараа материал, багаж хэрэгслээр нормын дагуу хангана.
                                       Сар бүр (Сургуулийн захиргаа,санхүү)
3.4 Ажил олгогч нь сургалтын орчинг тодорхой төлөвлөгөөний дагуу шинэчлэх ажлыг дэс дараатай гүйцэтгэнэ
                                       Хичээлийн жилд (Сургуулийн захиргаа,санхүү)
3.5 Үйлчилгээний ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулахын тулд хичээлийн байруудад ус халаагч хэрэгсэл байрлуулна.
                                        2016 онд (Сургуулийн захиргаа, санхүү)
3.6 Ажлын байрны хэвийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, хөдөлмөр хамгааллын 3 дах шатны үзлэгийг сард 1 удаа хийнэ.
                                        Сар бүр (ХАБЭА-н зөвлөл)
3.7 УБТЗ-ын төв эмнэлэгтэй хамтран Багш, ажилтнуудад жил бүр ажлын байранд эрүүл мэндийн үзлэг,оношилгоо хийлгэж, хүчилтөрөгчийн коктейлээр үйлчлэх ажлыг зохион байгуулна.
                                         Жилдээ (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
3.8 Жилд 1 удаа багш, ажилтнуудыг витаминжуулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
                                           Жилдээ (Сургуулийн захиргаа, санхүү)
3.9 Багш, ажилтнуудын бие бялдарыг чиирэгжүүлэх зорилготой танхимыг сэргээн ажиллуулж, шаардагдах хөрөнгийг Захиргаа, ҮЭ-ийн хороо хамтран гаргана.
                                             2016 онд (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
3.10 Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн, стандартын шаардлага хангасан ажлын хувцсаар үнэгүй хангана.
                                               Жилдээ (Сургуулийн захиргаа, санхүү)
3.11 Ажил олгогч сургалтын болон аж ахуйн үйл ажиллагаанд орчин үеийн шаардлагад нийцсэн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж багаж материалыг авч нийлүүлнэ.
                                                Жилдээ (Сургуулийн захиргаа, санхүү)
3.12 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл /орон тооны бус/ нь ажил олгогчтой хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, аюулгүй ажиллагааны талаар холбогдох хууль тогтоомж, зааварчилгааг багш,ажилтнуудад танилцуулж, сургалт явуулна.
                                                  Жилдээ (Сургуулийн захиргаа)

Дөрөв. Багш,ажилтнуудын нийгэм ахуйн хөнгөлөлт, ажлын байрны баталгааны талаар
4.1 ­Улаанбаатар төмөр замаас хэрэгжүүлэх төмөр замчдыг орон сууцуужуулах хөтөлбөрт багш,ажилтнуудыг хамруулж, шаардлагатай бичиг баримт, материал бүрдүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлнэ.
                                                  Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
4.2 Ердийн галлагаатай гэр байшинд амьдардаг багш, ажилтнуудад нүүрсний хөнгөлөлтийг Монгол – Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны хамтын гэрээний 6.3 дах заалтын дагуу олгоно.
                                                    Жилдээ(Сургуулийн захиргаа,санхүү)
4.3 Багш, ажилтанд Тээврийн дээд сургуулийн буцалтгүй тусламж олгох журмын 2.4, 2.5, 2.6, 2.7 дах заалтуудыг үндэслэн тэтгэмж олгоно.
                                                   Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа,санхүү)

4.4 Ажил олгогч Олон улсын ахмадын өдөр,Монголын уламжлалт сар шинийн баяраар ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
                                                    Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа,санхүү)

4.5 Багш, ажилтнуудад 2016 онд өдөрт 3000 төгрөг, 2017 онд өдөрт 3500 төгрөгөөр тооцож тухайн сард жинхэнэ ажилласан хугацаанд нь хоолны хөнгөлөлт олгоно.
                                                      Сар бүр (Сургуулийн захиргаа, санхүү)
4.6 Багш, ажилтнуудын шинээр төрсөн хүүхдэд нь 20000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээлгэж өгнө.
                                                       Тухайн бүрд (ҮЭ-ийн хороо)
4.7 Багш, ажилтнуудыг сурган заах арга зүйн сургалт, мэргэшсэн инженер, зөвлөхинженерийн сургалт, шинэ техник технологи судлах сургалтад хувиараа төлбөр төлж суралцсан тохиолдлолд хөнгөлөлт хүссэн өргөдөл, төлбөр төлсөн баримт зэргийг  үндэслэн 20 хувийн хөнгөлөлт олгоно.
                                                         Тухай бүрд нь (ҮЭ-ийн хороо)
4.9 Сургуулийн захиргаа багш, ажилтнуудад дараах тохиолдолд цалинтай чөлөө олгоно.
4.9.1 Төрсөн эцэг, эх, үр хүүхэд, ах, эгч, дүү, эхнэр, нөхөр нь нас барсан тохиолдолд өргөдөлхүсэлтийг үндэслэн долоо хүртэл хоног
4.9.2 Эхнэр нь амаржсан үед  ажлын тав хүртэл хоног
4.9.3 Шинээр гэр бүл болж хуримлах үед ажлын гурав хүртэл хоног
4.9.4 Эмчийн дүгнэлтээр гэр бүлийн гишүүнээ асрах үед ажлын тав хүртэл хоног
4.9.5 Эмч, эмнэлэгийн дүгнэлтээр өвчний онош тодруулах, нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдах үед ажлын гурав хүртэл хоног
                                                          Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа,санхүү)
4.10 Улаанбаатар төмөр замын хүүхдийн сектортой хамтран ажиллаж, багш, ажилтнуудын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулна.
                                                           Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
4.11 Амралт, сувилалд амарсан багш, ажилтнуудад амрах эрхийн бичгийн үнийг Монгол – Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны хамтын гэрээний 6.4 дэх заалтыг үндэслэн хөнгөлөлт олгоно.
                                                           Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа,санхүү)
Тав. Шагнал урамшуулал олгох талаар
5.1 Тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын үед багш, ажилтнуудыг захирлын тушаалаар мөнгөн шагналаар шагнах, Төрийн болон төрийн захиргааны төв байгууллага, УБТЗ- ын шагналд тодорхойлно.
                                                           Жилдээ (Сургуулийн захиргаа)
5.2 Оны эцэст тэргүүний багш, ажилтан, оюутнуудыг шалгаруулан шагнаж, “Хүндэт самбар”- т зургийг нь тавьж алдаршуулна.
                                                            Жил бүр (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
5.3 Амжилттай суралцахын зэрэгцээ олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцдог 2 оюутныг хичээлийн жилийн эцэст тусгай болзлын дагуу шалгаруулан МТЗ-дын ҮЭ-ийн холбооны “Нэрэмжит шагналт оюутан” өргөмжлөл 150.000 төгрөгөөр шагнуулна.
                                                            Жил бүр (ҮЭ-ийн хороо, сургалтын алба)
5.4 Багш, ажилтнуудыг ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн шийдвэрээр шагнаж урамшуулах, бусад байгууллагын шагналд тодорхойлж шагнана.
                                                             Жил бүр (ҮЭ-ийн хороо)

5.5  Багш, ажилтан, оюутнуудын дунд төрөл бүрийн сэдэвт ажлуудыг зохион байгуулж, шалгаруулан шагнаж урамшуулна.
                                                             Жилдээ (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
Зургаа. Ажил, амралтын цаг
6.1  Ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна.
                                                              Сар бүр (Сургуулийн захиргаа)
6.2  Ажилтнуудыг илүү цагаар ажиллуулах шаардлагатай үед хөдөлмөр зохион байгуулалтын асуудлыг ажил олгогч ҮЭ-ийн хороонд мэдэгдэж зөвшилцөнө.
                                                               Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа)
6.4 Багш, ажилтнуудын ээлжийн амралтыг тэдний саналыг үндэслэн тушаал гаргаж хэрэгжүүлнэ.
                                                                Жилдээ (Сургуулийн захиргаа)
Долоо. Багш, ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх талаар
7.1 Багш, ажилтнуудад ажлын байрны сургалтыг сургуулийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, гарсан зардлыг захиргаа, ҮЭ-ийн хороо 50/50 хувиар хариуцна.
                                                                 Жилдээ (Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
7.2  Багш, ажилтнуудыг аспирантур, докторантурт суралцах, мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд захиргаа дэмжиж ажиллана.
                                                                 Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа)
7.3 Шинээр орсон багшийг дагалдуулан сургах, арга зүй ажлын зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.
                                                                 Тухай бүрд нь (Сургуулийн захиргаа, сургалтын алба)
Найм. Захиргаа, ҮЭ-ийн хорооны хамтын ажиллагааны талаар
8.1 Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороог үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардлагатай өрөө, харилцах утсаар хангана.                                                                                        Жилдээ(Сургуулийн захиргаа)
8.2  Сургуулийн захиргаа нь ҮЭ-ийн хорооноос нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, хамтын гэрээ боловсруулах, байгуулах түүний биелэлтэд хяналт тавихад харилцан мэдээллээр хангаж ажиллана.
                                                                 Жилдээ(Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
8.3 Сургуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх аливаа дүрэм, журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулахад ҮЭ-ийн хороо санал оруулж байна.
                                                                Жилдээ(Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
8.4 Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо нь хуулийг дээдлэн, харилцан хүндэтгэх, нийгмийн түншлэлийн зарчмыг баримтлан хамтарч ажиллана
                                                                Жилдээ(Сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо)
Ес. Хамтын гэрээний хугацаа, биелэлтэд хяналт тавих, хариуцлага
9.1 Энэхүү хамтын гэрээ нь хэлэлцэн тохиролцож талууд гарын үсгээ зурж дүүргийн засаг даргын тамгын газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр тооцон, жил бүр дүгнэж, хоёр жилийн хугацаатай мөрдөнө.
9.2  Хамтын гэрээнд тусгагдсан асуудлыг хариуцсан талууд жил, улирал, сарынхаа төлөвлөгөөнд тусгаж биелэлтийг хянаж, ажлаа зохион байгуулж хэрэгжүүлнэ.
9.3 Гэрээний хоёр тал өөрт байгаа гэрээний хэрэгжилттэй холбоотой бүх мэдээллийг тогтмол солилцох үүрэг хүлээнэ.
9.4 Хамтын гэрээний биелэлтийг гэрээ байгуулагч талуудын төлөөлөгчдийн хамтарсан хурлаар дүгнэнэ.




Өмнөх хуудасруу буцах