2017-11-24

Тээврийн дээд сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэнгийн мэндчилгээ.

  • Мэндчилгээ
  • 2017-09-21
  • Баасанням
  • 778

Тээврийн дээд сургуулийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичгийг боловсруулан, баримтлан ажиллаж байна.

          Тээврийн дээд сургуулийн нэрийн өмнөөс та бүхний амрыг эрж, мэндлэн золгоход таатай байна. Монгол улсын төмөр замын тээврийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг, Төмөр замын тээврийн хэмээн алдаршсан манай сургууль анх 1953 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 64 дэх хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Бид “Мэдлэг-зөв хандлага-инноваци”-ийг эрхэмлэсэн, тээврийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдлэгийг бүтээлч чадвартай хослуулан эзэмшиж төгсөх орчин үеийн чадварлаг мэргэжилтэнг бэлтгэхэд, мөн сургалтын тогтолцоог боловсронгуй болгож чанаржуулах замаар хөтөлбөрийн чанар, эрдэм шинжилгээ, судалгааны үр өгөөжийг шинэчлэн сайжруулж, сургалтаас судалгаанд суурилсан их сургууль болгоход Тээврийн дээд сургуулийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичгийг боловсруулан, баримтлан ажиллаж байна. Сургуулийн хөгжлийн чиг хандлага, хүрэх үр дүн нь Монгол улсын тээврийн салбарын хөгжил болон хүний нөөцийн бодлого, хэрэгжилтэнд нөлөөлөхийн учир өнөөдрийн гаргасан амжилт, бүтээлийг улам батжуулан хөгжүүлэхэд бидний хамтран ажилладаг бүх талууд, хөгжлийн түншүүд, үе үеийн төгсөгчид маань дэмжиж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

                                                                    Та бүхнийг хүндэтгэсэн

                                  Захирал                                                                        Ж.Пүрэвсүрэн



Сургуулийн хичээлийн хуваарь

Энэхүү файл нь оюутан сурагчдын хичээлийн хуваарийг харууллаа.

Татаж авах
2017-10-18 | 0 mb